Үйл явдал1 мин унших
Төвийн бүсийн хоршоологчдын зөвлөгөөн Дархан-Уул аймагт болжээ

Одоохон...
Үйл явдал1 мин унших


Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Олон улсын хоршооллын жил болгон зарлах саналаа Нэгдсэн Үндэстний Байгууллагад (НҮБ) хүргүүлсэн бөгөөд тус санал нь 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хурлаар батлагдсан.
Үүний дагуу 2025 оныг Олон улсын хоршооллын жил болгон зарлаж, улс орнуудын Засгийн газарт “Хоршоод бүх нийтийн төлөө илүү сайхан ирээдүйг бүтээнэ” уриан дор хоршоодыг дэмжиж ажиллахыг уриалсан билээ.
Олон улсын хоршооллын жилийн нээлт ийнхүү Төвийн бүсийн хоршоологчдын зөвлөгөөнөөр эхэлж байна. Энэ нь хоршоологчдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тогтвортой хөгжлийг дэмжих, салбарын хөгжлийг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байгаа юм.