Байр суурь1 мин унших
Б.Уянга: Нөөц болон тогтворжуулалтын сангийн менежментийг хэрхэн хийх вэ?
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь1 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

УИХ-ын чуулганы /2026.04.09/-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн хоршооны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Уянга асуулт асууж, сууриа илэрхийллээ.
Хадгаламж зээлийн хоршоотой холбоотой хуулийн төслийг дэмжиж байгаа. Хадгаламж зээлийн хоршооны иргэдийнхээ эрх ашгийг хамгаалъя гээд 3 гол зүйлийг шийдэх гэж байна.
1. Санхүүгийн хоршоодын цэвэр орлогоос байгуулдаг нөөц санг бий болгоё гэжээ.
2. Хоршоодынхоо мэргэжил арга зүйн асуудал тулгарвал дэмжье гээд тогтворжуулалтын сантай болж байна.
3. Хадгаламжийн даатгалын асуудлыг оруулж иржээ.
Процессийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч хэмээн асуулт асууя.
Нөөц сан болон тогтворжуулалтын санд мөнгө байрших юм байна. Менежментийг нь хэрхэн хийх вэ?
Бүтээгдэхүүн зээл болон бусад хэлбэрээр гарахгүй юм байна. Ямар нэгэн байдлаар тухайн хоршоондоо дарамт үүсгэх үү? Хэчнээн хэмжээний мөнгө хуримтлагдах вэ? Ямар тооцоолол, үндэслэл гаргасан бэ?
Хадгаламжийн даатгалын хувьд 20 сая хүртэлх дүнгээр хамруулах тухай заасан. Энэ үнийн дүнг ямар үндэслэлээр гаргаж ирсэн бэ? Хадгаламжийн даатгалын байгууллага ямар байр суурьтай байгаа вэ? Банкуудын дүнг жишиг байдлаар авсан уу?
Мөн санхүүгийн хоршоог хамгийн багадаа 20 хүнтэй байна гэжээ. Хувь нийлүүлэх хөрөнгийн тал дээр ямар нэгэн шаардлага бий юу?
Түүний асуултад хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа хариуллаа.