Үйл явдал2 мин унших
Б.Жаргалан: Иргэдийн итгэлцэл дээр бий болсон сайн дурын нэгдлийг төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг нэгж болгох нь гажуудал

Одоохон...
Үйл явдал2 мин унших


Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2026.04.07) хуралдаанаар 2025 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Санхүүгийн хоршооны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ.
Өнөөдрийн байдлаар хадгаламж, зээлийн 172 хоршоо үйл ажиллагаагаа явуулж байгаагаас 53.5 хувь буюу 52 нь орон нутагт, 46.5 хувь буюу 80 нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа аж. 2025 оны байдлаар салбарын нийт хөрөнгө 379 тэрбум төгрөгт хүрч ДНБ-ий 0.5 хувь, гол үзүүлэлт болох хадгаламж болон зээлийн дүн банкны зах зээлийн мөн үзүүлэлтийн 0.5 хувьтай тэнцэж байгааг онцлов. Нэг зээлдэгчид ногдох дундаж зээл 10.3 сая төгрөг бөгөөд энэ үзүүлэлт нь Улаанбаатар хотод 17.4 сая төгрөг, орон нутагт 4.9 сая төгрөг байгаа аж. Нэг хадгаламж эзэмшигчид ногдох дундаж хадгаламж 5.3 сая төгрөг бөгөөд тус үзүүлэлт нь Улаанбаатар хотод 7.5 сая төгрөг, орон нутагт 2.9 сая төгрөг байгаа юм байна. Нийт гишүүдийн тоо 2025 оны байдлаар 77155 иргэн байгаа нь эдийн засгийн идэвхтэй хүн амын 5.5 хувийг эзэлж байгаа аж. Энэ үзүүлэлтээрээ Азийн дундаж үзүүлэлт болох 6.6 хувьтай ойролцоо, олон улсын дундаж үзүүлэлт болох 11.2 хувиас 5.7 пунктээр доогуур байгаа гэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Жаргалан байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Иргэдийн итгэлцэл дээр бий болсон сайн дурын нэгдлийг төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг нэгж болгох нь. Энэ чинь анхны санхүүгийн хэрэгслийн утга санааг гажуудуулж байна” хэмээн шүүмжлэв.