Байр суурь1 мин унших
Д.Энхтүвшин: : Зөвшөөрөл олгох харилцаанд ач холбогдол багатай зүйлсийг шаардахаа больё!
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь1 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

УИХ-ын чуулганы /2026.04.09/-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн хоршооны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин байр сууриа илэрхийллээ.
Уг хуульд тусгай зөвшөөрөлтэй холбоотой харилцааг зохицуулж буй заалтууд байгаа. Нэр томьёоны хувьд санхүүгийн хоршооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, ХЗХ-ны зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл гээд 2 өөрөөр бичсэнийгээ засаарай. Мөн зөвшөөрөл авахад шаардлагагүй зүйлүүдийг буцаагаад зөвшөөрөл олгох харилцаанд ач холбогдол багатай зүйлүүдийг шаардмааргүй байна. Тухайлбал, санхүүгийн хоршооны 3-аас доошгүй жилийн бизнес төлөвлөгөөний туршлага, төлөвлөгөө шаарддагийг болиулах нь зөв. Хэрвээ энэ хууль хэлэлцэн дэмжигдвэл тус заалтуудад өөрчлөлт оруулаарай.