Энэ жил Монгол, Сингапур улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байна!

Бүгд Найрамдах Сингапур Улсын Парламентын дарга Сиа Киан Пенг Парламентын дарга нарын дэлхийн VI бага хуралд Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн “Хямралт дэлхий: Хүн бүрд энх тайван, шударга ёсыг түгээх парламентын хамтын ажиллагаа ба олон талт байдал” хэлэлцүүлэгт хэлсэн үгийг албан ёсны уулзалтын үеэр онцолж, талархал дэвшүүллээ.
Тус уулзалтаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
Улс төрийн яриа хэлэлцээг бүх түвшинд идэвхжүүлэх;
Хуримтлалын нэгдсэн сан, нийтийн орон сууцжуулалтад хамтарсан туршлага солилцох;
АСЕАН, Зүүн Азийн дээд түвшний уулзалтад Монголын оролцоог Сингапур дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Сингапурын Парламентын дарга Сиа Киан Пенг:
Монголын парламентын даргын хэлсэн үгийг онцлон талархаж,
Хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа чухал болох тухай;
Хүний нөөц чадавхжуулах, туршлага хуваалцахад хамтран ажиллахад бэлэн гэлээ.