УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ИБУИНХУ-ын Парламентын Нийтийн танхимын дарга Линдзи Хойл-той 2025.07.31-нд албан ёсоор уулзлаа.

Хоёр орны парламентын хамтын ажиллагаа амжилттай өрнөж буйг талууд онцлов.
УИХ, Кэмбрижийн их сургуулийн хамтын ажиллагаа эхэлж, судалгааг бодлогбн түвшинд ашиглах боломж бүрдлээ.
Британийн парламентын төлөөлөгчид Монголд ажиллаж, Байнгын хороодтой уулзсан.
Англи хэлний боловсролын дэмжлэгт ИБУИНХУ-аас жил бүр төсөв баталж байгаад талархал илэрхийлэв.
Линдзи Хойл: “Хоёр орны хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ” гэв.