Үйл явдал1 мин унших
Япон улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүяма нарыг хүлээн авч уулзлаа

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Үйл явдал1 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ өнөөдөр /2026.08.18/ Япон улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга Т.Фүкүяма болон Элчин сайд Игавахара Масарү нарыг хүлээн авч уулзлаа.
Хууль тогтоох дээд байгууллага хоорондын солилцоог тогтмолжуулах нь ардчиллын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, парламентын засаглалын туршлагыг харилцан солилцох, хоёр талын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Уулзалтын үеэр Монгол Улсын Их Хурлаас “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, мөн уг Үндсэн чиглэлийн хавсралтаар “Монгол Улсын 2026-2030 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг баталж Монгол Улсад хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, хөрөнгө оруулалтын орчныг улам сайжруулахад цаашид онцгой анхаарал хандуулж байгааг уламжлав. Мөн Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлж, шинэчлэн сайжруулах хүрээнд холбогдох дэд хорооны уулзалтууд амжилттай зохион байгуулагдаж буйг илэрхийллээ.
