Монгол улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын захирамжаар байгуулагдсан “Экспортыг нэмэгдүүлж худалдааг дэмжих” ажлын хэсгийн ээлжит хурал өчигдөр (2025.08.19) боллоо.
Энэ үеэр Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Бизнес эрхлэгчдэд дарамт, саад болж буй Гаалийн журам 8-р сарын 31-ний дотор шинэчлэгдэнэ. Үр дүнд Гаалийн улсын байцаагчийн хуулиас давсан эрх, дур мэдэн хяналтын төлөв өөрчилдөг байдал байхгүй болно. Өөрт байгаа мэдээллээ иргэд, бизнес эрхлэгчдээс цаасаар шаарддаг байдал арилж, цахимжина. Гаалийн үйл ажиллагаа ил тод, түргэн шуурхай болох юм” гэв.