Онцлох мэдээ1 мин унших
Замын-Үүд суманд газар олголтыг шалгах хамтарсан ажлын хэсэг ажиллана

Эх сурвалж:
Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Онцлох мэдээ1 мин унших

Эх сурвалж:
Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаЖилээс жилд суурьшил нэмэгдэж, барилгажилт эрчимтэй өрнөж байгаа тус сумыг худалдаа, тээвэр ложистикийн гол зангилаа хот болгон өргөжүүлэх шаардлага үүссэн ч ажил удаашралтай байгааг Ерөнхий сайд анхааралдаа авч буйгаа илэрхийлэв. Иймд, Замын-Үүд сумын удирдлагуудад ирэх зургаадугаар сарын 01-ний дотор хотын статус авах бэлтгэл ажлыг бүрэн хангах хугацаатай үүрэг өглөө.

Мөн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэдтэй уулзаж санал, хүсэлтийг нь сонсож, УИХ, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого шийдвэрээ танилцууллаа. Уулзалтад 800 гаруй иргэд оролцож, Замын-Үүд сумын иргэдийн хувьд газар олголт тулгамдсан асуудал болсныг хэлэв. Учир нь тус суманд газар өмчлөл хаалттай болсон төдийгүй эзэмших хэлбэрээр газрын зөвшөөрөл гаргуулах гэсэн ч хүртээмжгүй байгааг иргэд шүүмжилсэн юм.

Ерөнхий сайд Г.Занданшатар газартай холбоотой иргэдийн санал хүсэлтийг үндэслэж, Замын Үүд сумын хэмжээнд газар олголтыг шалгуулахаар АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулж, ирэх 7 хоногт Замын-Үүд суманд ажиллуулахаар боллоо. Түүнчлэн хил, гаалийн уялдаа холбоогүй байдлыг цэгцлэх үүднээс хяналтын тогтолцоог нэгдмэл удирдлагатай болгоход Засгийн газар анхаарч ажиллана гэдэг байр суурийг Ерөнхий сайд илэрхийлж, Замын Үүд сумын иргэд дэмжиж байгаагаа илэрхийлэв.
