#Коммент1 мин унших
Н.Учрал: Агентлагуудын газар хэлтэс, албаны даргын тоог 54, яамдын газар, хэлтсийн дарга нарыг 81-ээр цөөлж 16.3 тэрбум төгрөг хэмнэгдлээ

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
#Коммент1 мин унших

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Аж ахуйн нэгжүүдээ дэмжинэ гэж амладаг ч бодит байдал дээр хууль давсан журмаар боомилж, тодорхой бус байдал даамжирч салбар бүрийн давхардсан ажлын орон тоо, чиг үүрэг утгаа алдаж байв.

Энэ үед УИХ-ын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал Монгол улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын захирамжаар байгуулагдсан “Экспортыг нэмэгдүүлж худалдааг дэмжих” ажлын хэсгийг ахлан ажиллахаар болж Монгол Улсын Засгийн газрын өчигдрийн /2025.08.20/ хуралдаанаар Экспортыг нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тогтоолыг батлууллаа.
Мөн түүнчлэн төсвийг үр ашигтай байлгахын тулд төр өөрөөсөө эхлэн бүсээ чангалж эхэлсэнтэй холбогдуулан дараах ажлууд хийгдээд байна.
Тухайлбал,
Чиг үүргийн давхардлыг арилгаж, Засгийн газрын бүтэц орон тоог 9%-иар буурууллаа.
Агентлагуудын газар хэлтэс, албаны даргын тоог 54, яамдын газар, хэлтсийн дарга нарыг 81-ээр цөөлж 16.3 тэрбум төгрөг хэмнэгдлээ.
29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгаж 41.6 тэрбумыг хэмнэгдлээ.