Үйл явдал2 мин унших

2026 оны төсвийн төслийг олон нийтэд танилцууллаа

2026 оны төсвийн төслийг олон нийтэд танилцууллаа

Засгийн газраас 2026 оны төсвийн төслийг УИХ-д /2025.09.01/ өргөн барьсан. Өнөөдөр Ерөнхий сайд Г.Занданшатар болон сайд нарын өргөн бүрэлдэхүүнтэйгээр 2026 оны  төсвийн төслийг олон нийтэд танилцуулахаар хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. 

2026 оны төсвийн төслийг иргэдийн оролцоотой,  ил тод,  хүний хөгжлийг дэмжсэн, төсвийн тэлэлтийг хязгаарласан төсөв хэмээн тодорхойлж байна.

2026 оны төсвийн төслийг олон нийтэд танилцууллаа
  • Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг 5,5 дахин нэмэгдүүлж 1,3 их наяд төгрөгт хүргэв.
    - “Хавдар судлалын үндэсний төв”-2
    - “Төвийн бүсийн нэгдсэн эмнэлэг”
    - “Зүрх судасны үндэсний төв”
    - “Аймгуудын яаралтай түргэн тусламжийн төв”
  • Боловсролын салбарт 1 их наядын хөрөнгө оруулалт хийж, хөрөнгө оруулалтыг 2 дахин нэмэгдүүлэв.
    - 117 сургууль, 73 цэцэрлэг, 32 дотуур байр шинээр баригдана. 
    Боловсролын салбарын хувьсах зардлыг 100 тэрбумаар нэмэгдүүлэв.
    Ахмадын тэтгэврийг 6 хувиар нэмэгдүүлэхэд зориулж 378.0 тэрбум төгрөг төсөвлөв.
  • Эрчим хүчний салбарт 3,9 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, хүчин чадлыг 1,933 мвт-аар нэмэгдүүлнэ.

    -Эрдэнэбүрэн УЦС, Тосонцэнгэл-Их Уул чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг барьж байгуулна.

  • 2026 онд 3100 км автозам, 1300 м гүүр барина.
  • Төсвийн нийт орлогыг 2026 онд 34.9 их наяд төгрөгт, төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 31.6 их наяд төгрөгт хүргэнэ.
  • Ирээдүйн өв сангийн хөрөнгийг 240.3 тэрбум төгрөг, Хуримтлалын сангийн хөрөнгийг 156.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын хүүгийн орлогоор тус тус өсгөж арвижуулна.
  • Ирэх оны 1 сарын 1-нээс 1 сая хүртэл төгрөгийн худалдан авалтын НӨАТ-ын 5 хувийг буцааж олгоно.
  • Боомтуудын хүчин чадлыг 2-3 дахин нэмэгдүүлнэ.
  • Төрийн албаны орон тооны тэлэлтийг хязгаарлан, 2025 оны тодотголын түвшнээс нэмэгдүүлэхгүй
  • ТӨК-ийн 108 компанийг 70 хүртэл бууруулах бодлого баримтална
2026 оны төсвийн төслийг олон нийтэд танилцууллаа

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Улсын нэгдсэн төсөвХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2016
  2. 2012
  3. 2008