1 мин унших
Австралийн Амбан захирагч Эрхэмсэг хатагтай Саманта Мостин Австралид төгсөгчидтэй уулзлаа

Австралийн Амбан захирагч Эрхэмсэг хатагтай Саманта Мостин Австралид төгсөгчдөдөө цаг гарган уулзсанд Монгол, Австралийн (Mozzies) нийгэмлэгийнхэн нэн баяртай байна.
Араасаа олон чиглэлээр улам олон оюутан дагуулах булган сүүлтэй байсаар байхын төлөө манай нийгэмлэгийн хүн тус бүр дор дороо хичээнгүйлэн ажилладаг билээ. Манай улсад оюуны хөрөнгө оруулалт хийхийн зэрэгцээ уул, уурхайн хөрөнгө оруулалтыг Монголын өсөлтийн оргил цагт нь огцом татахад үнэтэй хувь нэмэр оруулсан орон бол бас л Австрали юм.


30 жилийн өмнө Австралийн Амбан захирагч Эрхэмсэг ноён Билл Хэйдэнийг анх айлчлахад УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатар дадлагын оюутан байж, хүлээн авах багт нь ажиллаж байсны хувьд энэ удаагийн айлчлалд дахин оролцох завшаан тохиосныг онцгой бэлгэшээн хүлээн авлаа хэмээн тодотгож байлаа.
Сэтгүүлч Ц.Соёлмаа

