Үйл явдал1 мин унших
Канадын Элчин сайдтай үний эрх, тэгш эрх, оролцоог хангах ажлууд дээр хамтарна

УИХ-ын гишүүн О.Саранчулуун өнөөдөр /2025.09.09/ Канад Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Стивен Даустыг хүлээж авч уулзлаа.
Канад улс нь хүний эрхийг хамгаалах, иргэний нийгмийг хөгжүүлэх, тэгш оролцоог хангахад дэмжиж хамтран ажилладаг билээ.
Элчин сайд Стивен Дауст нь ажлаа аваад удаагүй ч хүний эрх, тэгш эрх, оролцоог хангасан ажлууд дээр хамтран ажиллах тухай санал солилцлоо.

