#Коммент3 мин унших
Б.Мөнхсоёл: Ирэх жилүүдэд ХАА-н салбартаа найдаж эдийн засгийн тооцоолол хийх нь өндөр эрсдэлтэй тул үүнийг экспертүүд нарийн тооцоолж хуульд тусгасан байх ёстой

Энэ сарын эхээр Монгол Улс 2025 оны төсвийн төслөө эцэслэн боловсруулж УИХ-д өргөн барьж, улс түмэндээ танилцуулаад буй.
Түүхэндээ анх удаа улсын нэгдсэн төсвийг салбар бүрээр, олон нийтээр хэлэлцүүлж тодорхой үр дүнг хуульд тусгахаар Монгол Улсын Шинэ Засгийн газар шийдвэрлэсэн байдаг.
Уг хуулийн төсөл парламент дахь мэргэжлийн эдийн засагч гишүүдийн “гараар орно”.
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлын төсвийн төсөлд хийгээд буй дүн шинжилгээ авч үзвэл бид ирэх жилүүдэд манай улс ХАА-н салбартаа найдаж байгаа нь маш өндөр эрсдэл дагуулах учраас эрсдэлээ тооцсон байх нь маш чухлыг онцлов.
Тэрбээр ”Төсвийн алдагдлыг 1,3 их наядаар тооцсон байна. Тэгэхээр төсвийн орлого болоод зарлага өмнөх оныхоос өссөн дүнтэй байна. ААН, иргэдийн хүсч буй цор ганц дэмжлэг нь татварын ачааллыг бууруулах юм. Гэтэл төсвийн орлогыг бүрдүүлэгч хамгийн гол хэсэг нь татварын орлого. Үүнийг 626 тэрбумаар өсгөсөн дүнтэй тооцжээ. Энэ асуудалд бууруулах гээд байгаа татвараа хэрхэн тусгасныг харвал татварын бааз суурь буюу татвар төлдөг ААН-үүдийн тоог нэмэгдүүлэх, татварт хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилго тавьсан нь харагдаж байна.

Энэ жилийн эхний 7 сарын байдлаар орлогын албан татвар 27,7 хувь буурч буюу 1,2 их наядаар дутуу байна. Гэтэл ирэх жил эдийн засгийн өсөлтийг 5-6 хувийн өсөлттэйгөөр тооцжээ. Учир нь хөдөө аж ахуйн салбарын бус худалдаа, орлого буурсан. Эндээс үзэхэд ХАА-н салбартаа найдаж байгаа дүр зураг харагдаж байна. Гэвч бодит байдал дээр хэр биелэх вэ гэдэг нь харах ёстой чухал өнцөг юм" гэв.
Төсвийн орлого нь татварын болоод татварын бус орлогоос бүрддэг
Татварын орлогын бүрдүүлж буй гол төрлүүд бол ААНОАТ, ХХОАТ, Ашигт малмалын нөөц ашигласны албан татвар, НӨАТ юм.
Ирэх жилийн төсөв нэг талдаа эдгээр татвараа бууруулахыг зорьж байгаа ч нөгөө талдаа төсвийн орлогын 80 хувийг бүрдүүлдэг энэ хэсэгт маш том орон зай үүснэ. Үүнийг 10 хүн татвар төлж байсан бол 15 төлдөг болох зарчмаар нөхөхийг зорьж байгаа аж.
Гэхдээ үүнийг хэрхэн яаж хийх үйл явц нь чухал болохыг Б.Мөнхсоёл гишүүн тодотгов.
Нэгэнт тодорхой хэмжээний алдагдалтай байгаа бол тэр нь үр ашигтай байх ёстой. Тооны ард буруу, бусармаг зүйл нуугдах ёсгүй. Бодит байдал дээр төсвийн алдагдал гэж тооцсон 1,3 их наяд өндөр ч байх магадлалтай. Учир нь ХАА, уул, уурхайн салбарын өсөлтөд найдсан байна.
Тухайлбал, нүүрсний экспорт 90 сая тн, зэсийн баяжмал 1,9 сая тн хэмээн тооцоолжээ.
2025 оны эхний 7 сарын байдлаар ОАТ 1,2 их наяд буюу 27,7 хувиар буурсан. Өөрөөр хэлбэл бид мөн л өмнөх жил нь тооцоолсон байснаас огцом буурч, төсвөө тодотгоход хүрч байв.
Тиймээс Засгийн газар, эпспертүүд эрсдэлийн тооцооллыг маань хийж тусгасан байх нь маш чухал. Төсөв бол улс төрийн арга хэрэгсэл биш. Хоёрдугаарт, ХАА-н салбарт найдлаа гэхэд цаг уурын өөрчлөлт зэрэг эрсдлүүдээ сайтар тооцохгүй бол тодотгох шаардлага, алдагдал өндөр гарах эрсдэл байгааг зайлшгүй хэлэх ёстой хэмээн Б.Мөнхсоёл гишүүн онцлов.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн





