Байр суурь2 мин унших

Т.Мөнхсайхан: 2027 оныг эрүүл мэндийг дэмжих жил болгож анхаарч ажиллах нь зүйтэй

УИХ-ын чуулганы /2025.09.18/-ны өдрийн хуралдаанаар  Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан:

Ирэх оны төсөв хүний хөгжлийг дэмжих, боловсрол эрүүл мэндийг дэмжиж байгаа гээд байгаа. Эрүүл мэндийг дэмжиж байгаа төсөв харагдахгүй л байна. Эрүүл мэндийн салбар энэ төсвөөр ер нь бол дампуурах маягтай харагдаад байгаа. Тиймээс 2027 оныг эрүүл мэндийг дэмжих жил болгож, засгийн хурлаар орж томоохон шаардлагатай тооцоо судалгаануудыг хиймээр байна. 

Энэ оны хувьд төсөв нь эрүүл мэндийн салбарт хүндэрчихсэн. Тодотголоор 47 тэрбум төгрөгийг ЭМД-ын санд төвлөрөх төсвөөс хасагдсан. Ингээд бид өнгөрсөн жилүүдэд үүссэн байсан 300 гаран тэрбумын өр авлагыг барагдуулсан боловч, өнөөдрийн байдлаар ЭМД-ын үндэсний зөвлөлөөс хуваарилаад, хувийн хэвшлүүдэд хуваарилдаг төсвийг өнгөрсөн оныхоос 40 орчим хувиар багасгаж 163 тэрбум болгосон. Тэгсэн ч өнөөдрийн байдлаар төсвийг 9 сарын байдлаар хувийн хэвшлүүд болгоод дуусчихсан. Дахиад хувийн хэвшлүүдэд төсөв хуваарилах асуудал яригдаад байна. 

Ингээд улсын эмнэлгүүд нь хүндрэх нөхцөл байдал үүсчхээд байна. Одоо 11 сар гэхэд эрүүл мэндийн салбарын санхүүжилт хүнд байдалд орж, нэн шаардлагатай тусламж үйлчилгээнүүд иргэдэд төлбөртөө хүргэх үү үгүй юү гэдэг асуудал яригдана. Тэгээд энэ нөхцөл байдлаараа онд авахад 300 орчим тэрбум төгрөгийн өглөгтэйгөөр ЭМД-ын сан онд давахаар байна. Тэгээд ирэх оны төсвөөс энэ өглөгөө мэдээж барагдуулж таараа. Ингээд үзэхээр ирэх оны төсөв энэ оныхоос 20 тэрбумаар хасагдсан гэдэг чинь өөрөө яагаад ч хүрэлцэхгүй төсөв болчхоод байна. Хөрөнгө оруулалтыг 3,5 дахин нэмэгдүүлсэн гэж байгаа юм. 

Одоо манай салбарт үүсэж байгаа нөхцөл байдал чинь энэ барилга байшинг барих, авах тоног төхөөрөмж дээр ажиллах, хүмүүсийн цалин мөнгө, тусламж үйлчилгээг санхүүжүүлэх мөнгө нь дутагдаад байгаа болохоос биш барилга байгууламж барьж, тоног төхөөрөмж авснаараа өнөөдрийн эрүүл мэндийн салбарт үүсээд байгаа нөхцөл сайжрахгүй. Тиймээс эрүүл мэндийн салбарт тавигдаж байгаатөсвийг нэмэгдүүлмээр байна. Өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн салбарын төсөв нэмэгдсэн гэдэг.2021 онд ДНБ-ий 3,1% байсан. Өнөөдөр 2026 оны төсөв ДНБ-ний эзлэх хувь 3%-аас доош орохоор байгаа!

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Улсын нэгдсэн төсөвХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2024

Дата архиваас

  1. 2016
  2. 2012
  3. 2008