Байр суурь2 мин унших

Б.Мөнхсоёл: ХАА-н салбар маш их дэмжлэг авдаг, гэтэл үр дүн харагдахгүй байна

УИХ-ын чуулганы /2025.09.18/-ны өдрийн хуралдаанаар  Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, үг хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл:

Өдөржин 2026 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалт бол маш чухал.асуудлуудын нэг. 2025 оны эхний 8 сарын байдлаар хөрөнгө оруулалтын гүйцэтгэл маш удаашралтай буюу дөнгөж 31%-тай байна. Үүн дотроо шинээр хийгдэж буй хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 19 хувьтай байна. Энэ хурдаар энэ ондоо багтаагаад хөрөнгө оруулалтынхаа ажлуудыг хийж амжих уу? Гүйцэтгэлийг яаж хурдасгах гэж байна вэ? ХАА-н салбарыг дэмжих зорилгоор олгож буй хөнгөлөлттэй зээлийн бодит үр дүнг харуулсан мэдээлэл төсвийн төсөлд ховор байна. ХАА-н салбар маш их дэмжлэгийг авдаг, үр дүнг харуулсан мэдээлэл алга. Өөрөөр хэлвэл үр ашиг, үр өгөөж байхгүй байнгын ийм татаастай яваад байж болохгүй. Цаашдаа үр дүнг хэрхэн сайжруулах вэ. ХАА-н салбар бол маш чухал салбар дэмжих ёстой гэдгийг ойлгож байгаа.

Олон нийтийн хэлэлцүүлэг хийсэн. Олон нийтийн санал асуулгаар хамгийн өндөр хувь буюу 17% нь нийгмийн халамжийн бодлого дээр анхааръя. Энд зарцуулж байгаа төсвийг багасгаад, бууруулаад ажилгүйдлийг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх тал руугаа бодлогоо зангидъя гээд санал гаргасан байна. Гэтэл 2025 онд 4,5 ихнаяд байсан төсөвтэй адилхан 2026 онд 4,6 их наяд байна. Ямар дорвитой бодлого хийх ёстой вэ.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Улсын нэгдсэн төсөвХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2016
  2. 2012
  3. 2008