Байр суурь1 мин унших
Б.Цэнгэл: Ойрын хугацаанд АЗЗА-ийн 9 компанийн бүтцийг өөрчилж, 34-66 хувийн хувьцааг олон нийтэд нээлттэй санал болгохоор ажиллаж байна
УИХ-ын чуулганы /2025.09.19/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбоотой УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн асуултад Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын дарга Б.Цэнгэл хариуллаа.
Өнөөдөр 109 төрийн болон төрийн өмчийн оролцоотой компаниуд үйл ажиллагаа явуулж байна. Энэ тоо тодорхой хэмжээгээр дээшилж доошилдог. Засгийн газар энэ 2 сарын хугацаанд 6 компанийг өөрчлөн байгуулсан, нэг компанийг татан буулгасан. Эрчим хүчний 7-8 компанийг нэгтгэж нийлүүлсэн. Ойрын хугацаанд АЗЗА(АВТО ЗАМЫН ЗАСВАР АРЧЛАЛТЫН НЭГТГЭЛ)-ийн бүтцийг өөрчлөх асуудлыг Засгийн хуралд танилцуулахаар ажиллаж байна. Үндсэн чиглэлийг Засгийн хурлаар хэлэлцүүлэх гэж байгаа. Үндсэн чиглэлээр бид 9 компанийг оруулж ирнэ. Үүнээс 34-өөс 66 хүртэлх хувийг Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулж олон нийтэд нээлттэй IPO гаргах асуудлыг ярина. Үүний тодорхой хэсгийг төсөвт төвлөрүүлнэ. IPO гаргаж байгаа компаниудын хөгжүүлэлт, орлогыг нь төвлөрүүлэхээр ажиллаж байна.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн





