Байр суурь2 мин унших
Ж.Золжаргал: "Дүүжин тээвэр" гэх гайхамшигтай төслийн 28 хувийн санхүүжилт нь гарчихсан, энэ их мөнгөөр ямар ажил хийгдэж байна!
УИХ-ын чуулганы /2025.09.19/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, үг хэллээ.
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал:
Гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төслүүдтэй холбоотой нэг багц асуудлууд байна. Тэгээд боловсрол дээр…. Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын төслийн зарцуулалтын 30% санхүүжилт нь гарсан гүйцэтгэл нь 18% гэсэн байгаа. Төсөв бол бараг 3/1 нь гарчихсан байна. Үүн дээр өртөг нэмэгдэх эрсдэлд нөгөө газрын тос шиг юм үүсээд байна уу. Энэ ямар учиртай юм бол. Дүүжин тээвэр гээд нэг гайхамшигтай төсөл байдаг, 28 хувийн санхүүжилт нь гарчихсан. Дахиад л 3/1 зардал нь гарчихсан. Үүн дээр ямар ажил хийгдээд байна. Энэ их мөнгө шүү.
Хилийн үйл ажиллагаа, үр ашгийг нэмэгдүүлэх АХБ-ны 100 сая долларын зээл. Дорнодын Хавиргын боомт, Баянөлгийн Цагаан нуур, Ховдын Булган боомт 0,3%-ийн санхүүжилттэй. Монгол Улсын гадаад худалдаанд хамгийн чухал төсөл Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл АХБ-ны үүн дээр их олон юм байгаагийн нэг нь Хөвсгөл нуурын эрэг дээр байдаг там шиг 7км замын ажил ерөөсөө явдаггүй. Улаанбаатар хотын ногоон орон сууцын төсөл гэж бий. АХБ-ны Баянхошуунд хэрэгжиж байгаа 5 мянган айлын гэр хорооллын орон сууцын төсөл. ОУБ дээр би бас өөрөө зөвлөхөөр, зөвлөх инженер төлөвлөлтийнх нь үед нь ажиллаж байсан юм. Одоо дөнгөж нэг загвар хэдэн байрнууд баригдсан. Үүний явцыг 53% гэсэн байна. Санхүүжилтийн тодруулж асууя аа.
Сэтгүүлч Ц.Соёлмаа






