Байр суурь2 мин унших

Ж.Золжаргал: Сумын төв дээр балгас болсон каркас бетонуудыг хэрэгтэй нэгэнд нь зарах, эсвэл түрээсэлж ашиглаад урсгал зардлыг нь хаамаар байгаа юм

УИХ-ын чуулганы /2026.05.14/-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүллээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Золжаргал дараах байр суурийг илэрхийллээ.

Сумын төв дээр балгас болчихсон бетон каркасууд байдаг. Тэнд нь хүүхдүүд байлдаж тоглодог. Ковидоос хойш ийм болсон гээд. Эдгээрийг зарчихмаар санагддаг. Хэрэгтэй хүн нь аваад хөл хөдөлгөөнтэй газар бол буудал болгочихмоор санагддаг. Өөр нэг  жишээ нь адилхан 2 төвтэй, ордонтой болчихсон сумдууд бий. Нэгэнт бариулж байгаа тул олигтойхон юм бариулна гээд өндөр төсөв тавьчихдаг.

Ийм барилгуудыг хэрэгтэй хүнд нь өгөөд жижиг, дунд бизнес эрхэлж байгаа хүмүүст дуудлага худалдаагаар зараад, авахгүй бол хямдхан түрээсээр өгөх маягаар урсгал зардлыг нь хаамаар бодогддог.

Ж.Золжаргал: Сумын төв дээр балгас болсон каркас бетонуудыг хэрэгтэй нэгэнд нь зарах, эсвэл түрээсэлж ашиглаад урсгал зардлыг нь хаамаар байгаа юм

2025 онд алдагдалгүй төсөв батална гээд ажлын хэсэг гарсан шүү дээ. Тэр ажлын хэсэгт үүний хөрөнгө оруулалтынх нь талаар дэд ажлын хэсэг гарч би ахлан ажилласан. Үр ашиг нь эргэлзээтэй хөрөнгө оруулалтын төслүүдийн жагсаалт гаргаад ордон, төв хөгжлийн төв гээд нийтдээ 210 тэрбум төгрөг болсон.

Урсгал зардал нь хэд болох, хэдэн хүн ажиллах, төрийн албан хаагчдын тоо хэдээр нэмэгдэх вэ гэсэн үзүүлэлтээр жагсаалт гаргаж, алийг нь зарж болох, алийг нь түрээслэх, эс бөгөөд үнэгүй өгөх үү, инновац хийгээд байгаа, жижиг дунд бизнес хийж байгаа залуучууд нь дугуйлан болгоод зөвхөн урсгал зардлаар нь түрээслэх эсэхэд дүгнэлт гаргаад ЗГ-т чиглэл өгөхөөр санал оруулсан боловч тодорхойгүй байдлаар замхарсан. Тийм учраас жил болгон яригддаг энэ асуудлыг оруулж ирэхэд дэмжиж байга юм.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Улсын нэгдсэн төсөвХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2016
  2. 2012
  3. 2008