Байр суурь3 мин унших
Ж.Энхбаяр: Мал эмнэлгийн салбарыг дэмжих, эрчимжүүлэх бодлого явсны үр дүнд 2 жил дараалан 300 сая долларын экспорт хийж чадсан
УИХ-ын чуулганы /2025.09.19/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбоотой УИХ-ын гишүүн М.Мандхайгийн асуултад ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр хариуллаа.
Эрсдэл зарим бүс нутагт үүссэн. Гэсэн хэдий ч боломжийн ургац тэжээл бэлтгэж байгаа. Хууль эрх зүйн орчин тогтворгүй болсонтой холбоотойгоор улаан буудайн тариалалт 2 жил дараалаад 100 мянган гагаар буурсан.
Энэ жил 150 мянган тонн орчим улаан буудай дутагдана. Гэхдээ үүний дийлэнхийг нь хотоос нөхөж чадна. Дотоодын улаан буудайгаар хүнсний гурилаа бүрэн хангана. Гахай, тахиа, шувуу өндөгний аж ахуйнууд, спиртийн үйлдвэрүүдийн шаардлагатай улаан буудайг импортоор хангана.
Төсвийн хэмжээ хязгаарлагдмал байгаа. Аль болох салбартаа бид зохицуулалт хийнэ. Үнэхээр дутаад, зайлшгүй нэмэлт эх үүсвэр шаардлагатай бол ЗГ-ын нөөц хөрөнгөөр шийднэ гэж ЗГ-ын түвшинд ярьж тохирсон. Зээл хойшлогдож байгаа асуудлын хувьд зарим бүс нутагт тариаланчид ногоочдын хувьд эрсдэл үүссэн.
Ерөнхий сайд үүрэг өгсөн байгаа. Махны үйлдвэрүүдээ эргэлтийн хөрөнгөөр дэмжих, зээлийн хугацаа тулсан ААН-үүдийн зээлийн үндсэн зээл төлөлтийг хойшлуулах асуудлыг Засгийн хурлаар оруулж хэлэлцүүлье гэж байгаа. Бид эхний ээлжид ургацаа бүрэн хураах зорилт тавин, улсын хэмжээнд ургацын комисс зохион байгуулагдаад ажиллаж байна. Ургацын дүнг гаргах арай болоогүй. Зарим газар ургацын хэмжээ нэмэгдэж байна. Нэлээдгүй хэмжээний үр тариа тэжээл рүү шилжиж байна. 7, 8 сараас хойш орсон борооны үр дүнд тэжээлийн таримал сэргэж тэжээлийн масс нэлээн нэмэгдэж байна.
Энэ жилийн онцлог бол 100 гаруй мянган га-д малын тэжээл таригдсан. Уурагт сайн чанарын тэжээл МАА-д нэлээн очно. Үүнтэй холбоотойгоор МАА-н эрсдэл нэлээн багасах байх.
Өвөлжилтийн бэлтгэл дээр отрын бүс нутгуудын зохион байгуулалтыг ханган ажиллаж байна. Зүүн аймгууд бол хадан тэжээлийн нөөц маш сайн гарсан. Үүнтэй холбоотойгоор аймгуудад газар хуваарилан хадлангийн бэлтгэл ажлуудыг хийж байна. Мал эмнэлэг дээр таны тоо дутуу, буруу яваад байх шиг байна!
Улсын төсөвт 59 тэрбум төгрөгийн л төсөв байгаа. Энэ дотроо лабораториудын асуудал хамтдаа шингээд л явж байдаг. Ингээд тогтвортой мал эмнэлгийн салбарыг дэмжих бодлого, эрчимжүүлэх бодлого явсны үр дүнд бид 2 жил дараалан 300 сая долларын экспорт хийж чадлаа. Яг одоо Монгол Улсын мах бэлтгэх, мах боловсруулах үйлдвэрүүд бүтэн хүчин чадлаар ажиллаж байгаа. Экспорт эрчимтэй тасралтгүй явагдаж байгаа.
Аль болох л экспортыг бүрэн дэмжиж байгаа. Тэгж байж мал, мах үнэтэй байна, борлуулалт сайтай байна. Нөгөө талаас байгаль цаг уур эрсдэлийг давахад малчид шаардлагатай малаа хэрэгцээлээд, борлуулаад санхүүгээ хадгалаад өвөлд эрсдэлгүй орох бололцоог бүрдүүлэх ийм арга хэмжээнүүд явагдаж байгаа.
Орон нутгууд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлыг хийж байгаа. Яам отрын бүс нутаг буюу отроор нүүх мал сүргийн зохион байгуулалт ТХГН хилийн бүсэд орох мал, тоо толгой, өрхийн зохион байгуулалт зэрэг арга хэмжээнүүдийг хийж байна. Мал бэлтгэлийг явуулж байна. За тэгэхээр мал эмнэлгийн салбарын үйл ажиллагаанд дэлхийн мал эмнэлгийн байгууллага хяналт тавьдаг. Өнөөдөр яг ажлын баг ирчихсэн Монгол Улсын мал эмнэлгийн үйл ажиллагаанд үнэлгээ өгөөд явж байна. Энэ үнэлгээг бид та бүхэнд танилцуулна. За ургац хураалт бол бүх зохион байгуулалтаа хангаад, зэвсэгт хүчин, оюутан сурагчид, бусад салбарын дэмжлэгтэйгээр ид өрнөж байна.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн





