Байр суурь2 мин унших

Н.Алтаншагай: Иргэдийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлд яг ямар бодлого баримталж байгаа вэ?

УИХ-ын чуулганы /2025.09.19/-ний өдрийн хуралдаанаар  Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ.

УИХ-ын гишүүн Н.Алтаншагай:

Нэгдүгээрт, 2026 оны улсын нэгдсэн төсөв ярилцаж, хэлэлцэгдэж байна. Иргэд хүлээлттэй байна. 2026 онд ажлын байр хэрхэн нэмэгдэх юм, орлогоо иргэд маань хэрхэн нэмэгдүүлэх юм гэдэг төвлөрч байгаа. Улсын төсвийн бодлого иргэдийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлд яг ямар бодлого баримталж байгаа вэ? Цалин тэтгэвэртэй холбоотой маш олон асуудлуудыг бүх гишүүд ярьж байна. Ахмадууд маань тэтгэврээс өөр орлогогүй. 572 мянган төгрөг, бүрэн тэтгэврийн доод хэмжээ 689 мянган төгрөг байгаа. Үүнийг 6%-аар нэмэгдүүлэхэд хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 34 мянган төгрөг, бүрэн тэтгэврийн доод хэмжээ 41340 төгрөгөөр нэмэгдэхээр байгаа. Энэ бодит үр дүнг үзүүлэхэд маш хүндрэлтэй. Дээр нь инфляцын түвшин, валютын өсөлттэй холбоотой иргэдийн гар дээр очиж байгаа мөнгө өдрөөс өдөрт үнэгүйдэж байна. Үүн дээр яг ямар бодлого барьж уялдуулж, иргэдийнхээ энэ боломжийг хадгалах юм вэ? Улс нь баян болоод иргэн нь баян болохгүй. Харин иргэн баян байж байж гэмээ нь улс баян болно. Үүндээр дорвитой бодлого байна уу? 

Хоёрдугаарт, Татварын реформ хийгээсэй гэж ард иргэд хүсэж байгаа. Төсвийн төсөлд ХХОАТ, НӨАТ, ААН-ийн орлогын албан татваруудыг шинэчилж тусгасан уу, 2026 онд татварын орчин энэ хэвээрээ үргэлжлэх үү? Ямар ч өөрчлөлт гарч чадахгүй байна. Амьдралын түвшин, орчин нь сайжрахгүй байна. 2025 онд улсын төсөв дээр дүүрэгт ямар нэгэн хөрөнгө оруулалт тавигдаагүй. Энэ жил мөн адил тавигдаагүй. 2 жил дараалаад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар юу ч байхгүй. Ганцхан СХД-ийн 33 дугаар хороонд 122 дугаар сургуулийн өргөтгөл тавигдсан. Соёлын яам дээр шинээр хөрөнгө оруулалт гээд 3 юм байна лээ. 

Гуравдугаарт, Улсын төсөвт орон нутгийн төсвийн бие даасан байдлыг хангах чиглэлээр ямар бодлого баримталж байгаа вэ? 

Сэтгүүлч Б.Хонгорсайхан

Улсын нэгдсэн төсөвХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2016
  2. 2012
  3. 2008