#Коммент3 мин унших
Д.Энхтүвшин: Үнэ нь буурвал дахиад нэг ам нээж нүүрс олборлоод мөнгө олно гэсэн бодлого зөв шийдэл биш

Өнөөдөр есдүгээр сарын 22-ны өдөр. Улс эх оронд маань Монгол Улсын ирэх оны нэгдсэн төсвийг батлахаар төлөөллийн дээд байгууллага болох УИХ хэлэлцэж буй цаг үе.
Төсвийн хэлэлцүүлгийн үед хамгийн их дурдагдаж байгаа обьект бол ТӨСВИЙН УРСГАЛ ЗАРДАЛ
Энэ зардал яагаад хэрээс хэтэрч, бууруулах шаардлага үүсэв?
Ихэнх гишүүд өмнөх жилүүдийн төсөвтэй харьцуулахад урсгал зардлаа бууруулсан, эрүүл мэнд, боловсрол, эрчим хүчний салбартаа гол хөрөнгө оруулалтуудаа хийсэн сайн талуудыг дурдаж байгаа ч төсвийн урсгал зардал яагаад хэт өндөр дүнд хүрснийг оночвтой тодорхойлсон нь үгүй юм.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин өнгөрсөн хугацаанд улс төрийн намууд нийгэмд тулгарсан асуудлыг амар хялбар байдлаар шийдэх буюу төсвөөс ард иргэдэд мөнгө тараадаг шийдэл байсан нь хуримтлагдсаар нийгмийн шинжтэй урсгал зардлууд бий болчихсон.
Нөгөө талаасаа улсын орлого нүүрс, зэсний хэдхэн том төслөөс хамаардаг. Үүнийг өөрчлөөгүй. Засгийн газар үүнд арга шийдэл олж, ур ухаанаа зарцуулж, бодлого шийдвэрүүдийг урлаж гаргах ёстой байтал үнэ буурвал нүүрснийхээ хэмжээг нэмнэ, бүр болохгүй бол шинэ ам нээнэ гэсэн зүйл ярьж болохгүй. Нөхцөл байдалдаа тааруулаад хичээж байгаа ч уг суурь нь сайжраагүй, зарчмаа өөрчлөөгүй байгаа учраас сайн төсөв болсон гэж хэлэх боломжгүй гэв.
Олон нийтээс, салбар бүрээр төсвийн төслийг хэлэлцүүлж санал авсан хэдий ч энэ нь хуульд тусгагдаж амьдрал дээр хэрэгжих боломжтой гэвэл боломжтой.
Гэтэл яаж?
Оролцогч талуудын санааг сонсох нь зөв ч түүнийг хэлбэржүүлдэг нийгмийн бүтэц буюу ТББ-ууд, бизнесийн төлөөллийн байгууллагууд нь хангалттай сайн ажиллаж чадвал мэдээж энэ боломжтой.
Гэтэл татварын орлогод нөлөөлөхгүй, шударга байдалд нийцэхээр заалтуудыг бизнесийн төлөөллийн байгууллагаас оруулсан. Тухайлбал, НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгохын оронд татварын 10 хувийг багасгаж, нийтээр татвар болдог санал уг төсөлд эсрэгээрээ орж ирсэн билээ. Үүнийг хууль боловсруулагчид боломжгүй гэж үзжээ.
Өнөөдөр сайд дарга нар нь намирдаг, мэргэжлийн хүмүүсийн байр суурь байхгүй болжээ.

Эдийн засагч, гишүүний хувьд Д.Энхтүвшин УИХ-ын чуулганы танхимд нэгэн “ноцтой” мэдээллийг дуулгав. Тэрбээр
Тавантолгойн дахиад нэг ам нээж нүүрс экспортлох гэж байгаа юм байна. Яахаараа Хятадтай ч юм уу, эсвэл өөр улстай юм ярихаараа Монголын эрх ашгийн төлөө биш, өөр улсын эрх ашгийн төлөө саналууд ороод ирдэг юм. Эсвэл тохирчхоод, асуудлуудаа нэг компанитай ч юм уу ярьчхаад үүнийгээ ингэж хүчээр оруулж ирдэг юм уу? Энэ гэрээ, тогтоолын төсөл дээр уурхайн олборлолтыг тээвэрлэлтийг нь, борлуулалтыг нь нэг компанитай дахиад гэрээ хийх юм байна. Энэ нүүрсний зах зээлээ хэдүүлээ тараагаад байхгүй болголоо. Мөнгө хэрэгтэй болж байна гээд нийтээрээ экспортолж байгаа бүх нүүрснийхээ үнэ цэнийг унагаж байна. Үүн дээрнэгдсэн зах зээл, борлуулалт, тээвэр ложистикийн хувьд нэгдсэн бодлоготой баймаар байна. Хятадын компаниудын төлөө Тавантолгойн ордтойгоо ингэж ашигладгаа болимоор байна" гэв.
Хэд хэдэн ам нээж нүүр олборлож зараад л мөнгө олчихно гэж бодоод байх шиг байна. Тухайн нэг гадаадын компанитай байгуулж буй гэрээн дээр тавигдсан нүүрсний үнэ нийт үнийг буулгачихаж байгаа юм.
Улс орны эдийн засгийн ачааны хүндийг ААН-үүд үүрч яваа.
Тэд төрөөс юу хүсч байна вэ?
Ирэх жил ААН-үүдийн төлөх татвар нэмэгдэнэ. Төрөөс хүсэж буй “эцсийн” хүсэл нь татвар, НД-аа бууруулах, бүгд адилхан төлдөг байх юм.
НӨАТ-ын буцаан олголтод өгөх гээд байгаа 1 их наядаараа татварынхаа хэмжээг буулгачих аваас ААН-үүд татвараа төлдөг боломжууд бий болно.
Гэтэл сонгуульд ялалт байгуулахын тулд сонгогчдын чихэн дээр цэцэг ургуулж гарчхаад, юу ч хийхгүй байхаар иргэдийн итгэл хөсөрдөж, иргэн болон төрийн хоорондын зай улам л алсарч байна. Иргэдийн төрдөө итгэх итгэл алсрах тусам эргэн олоход асар их үнэтэй болно. Дарга, цэрэг нь баян цатгалан амьдардаг, өөрийнхөө төлөө хариуцлага хүлээхээр хөдөлмөрлөж буй иргэд мухардаж байна, ядарч байна, туйлдаж байна. Ирэх жил ААН-үүдээ дэмжсэн, татварыг бууруулсан өөрчлөлт орж ирсэнгүй. Хамгийн наанадаж 2027 оныг хүлээх нь.
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн








