#Коммент2 мин унших
Х.Тэмүүжин: Авлигатай тэмцье гэж байгаа бол сүүдрээ , төрөө багасга, улс төрчдийн гар дээр эргэлдэж буй мөнгөө цөөл!

Өнгөрсөн долоо хоногоос эхлэн МАН-ын бага хурлын шийдвэрийг тойрсон үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээллээр монголчууд бөмбөгдүүллээ. Ард түмнийхээ өмнө тангараг өргөсөн эрхэм гишүүдийн мэдээлэлд иргэд байтугай зарим эрх бүхий албан тушаалтнууд ч эргэлзэж, гайхаж буйгаа илэрхийлсээр. Энэ эгзэгтэй, нийгмийн сэтгэл зүй тогтворгүй нөхцөлд нөлөө бүхий зарим хүмүүс байр сууриа илэрхийлсээр байгаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин дараах байр суурийг илэрхийлжээ.
Тэрээр, Арга хэрэгслээ зөв сонгож шийдлээ хийж чадахгүй байгаа төрийн тэр дундаа эрх баригчдын энэ буруутай үйлдэл сүүлдээ зүгээр нэг, нэгнээ намнах хэрэгсэл болчихлоо. Уучлаарай ингэж авлигатай тэмцдэггүй юм. Авлигатай тэмцье гэж байгаа бол сүүдрээ багасга, авлигатай тэмцье гэж байгаа бол төрөө багасга, авлигатай тэмцье гэж байгаа бол төрд улс төрчдийн гар дээр эргэлдэж байгаа мөнгөө цөөл, багасга. Үүнийг л хий. Энэ төсвөөс хүртэл харагдахгүй байна. 30%-аар багасгана гэж яриад, Засгийн газар байгуулагдаад 100 өдөр боллоо. Энэ 100 өдрийн дараа орж ирж буй төсвийг та бүхэн харсан. Нэг ч төрийн өмчит бизнестэй өрсөлдөж байгаа компанийг татан буулгая гэдэг санал орж ирээгүй байна. Төрийн данхайсан бүтцээ багасгах санал нь орж ирээгүй .Харин эсрэгээрээ, дахиад л улс төрийн авлига нь яригдаж байна.
Хэн нь "жинхэнэ хулгайч вэ" хэмээн муур хулгана болон тоглож буй улс төрийн энэ жүжгийг иргэд, олон нийт харж, ажиглаж, итгэл алдарч байна. Ард түмнийхээ өмнө амлалт өгч, тангараг өргөсөн Төрийн түшээдийг иргэд зөв бодлого гаргаж, хэрэгжүүлж, ажлаа сайн хий гэж сонгосныг тэд мартах учиргүй юм.
Сэтгүүлч Ц.Соёлмаа

