Байр суурь1 мин унших
О.Батнайрамдал: Оюутолгой төслийн зээлийн хүүг өөрчлөхгүй бол бид 18 тэрбум долларыг зээлийн хүүд төлөхөөр байна
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:
Улсын төсвийн 2-р хэлэлцүүлэг өрнөж байхад сайд нар бараг алга байна. Бид улстөржиж явсаар байгаад төсөв ч юу болж байгаа юм бүү мэд.Бидний хамтдаа шийдэл хайгаад хийж байх ёстой ажил Оюутолгойн асуудал хойшлогдлоо. Нэг л статистик тоо хэлье. Өнөөдөр бидний батлах гэж буй төсөв ойролцоогоор 33 ихнаяд төгрөг. Доллароор бодвол 9,2 тэрбум $.Оюутолгой төсөл дээр бид нар зээлийн хүүгээ өөрчилж чадахгүй бол өнөөдрийн ярьж байгаа төсвөөс 2 дахин их мөнгийг 18 тэрбум долларыг зээлийн хүүд төлөх тооцоололтой.
Сэтгүүлч Ц.Соёлмаа






