#Коммент2 мин унших
О.Батнайрамдал: Төсвийн суурь асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай

Сэтгүүлч Ц.Соёлмаа
Одоохон...
#Коммент2 мин унших

Сэтгүүлч Ц.Соёлмаа
Тэрээр, учир нь бид төсвөө тэлж, эдийн засгийн бодит өсөлтийг бий болгохыг зорьж байгаа бол төсөвт нөлөөлж буй гол хүчин зүйлсийг тооцоолж, суурь асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай. Үүнтэй холбоотойгоор орлогын боломжийг нэмэгдүүлэх хүчин зүйл нь "Оюутолгойн стратегийн бүлэг ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Онтрэ дээр байгуулж, шинээр хөрөнгө оруулалтын гэрээ хийх".
Харин зарлагын дарамтыг бууруулах хамгийн том боломж нь “Оюутолгойн санхүүжилтийн зээлийн хүүг бууруулах” гэдэг талаас нь харж энэхүү асуудлыг шийдвэрлэхээр ажилласан.
Энэ зорилгын хүрээнд Хянан шалгах түр хороог байгуулж, Оюутолгой тойрсон олон жилийн асуудлуудыг хянан шалгаж, төсвийн асуудлыг том зургаар нь шийдвэрлэх чиглэлд зорьж ажиллаж байгаа болно.
2026 ны төсөвт боловсрол, эрүүл мэндийн салбарын цалин, ахмадын тэтгэврийг тодорхой хувиар нэмэгдүүлсэн нь сайшаалтай. Гэвч дээр дурьдсан суурь асуудлуудыг бүрэн шийдвэрлэж чадвал цалин, тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулан бодитой, тогтвортой эх үүсвэрээр нэмэх боломж бидэнд бий.
Мөн түүнчлэн өөрийн сонгогдсон 10 дугаар тойргоос сонгогдсон гишүүдтэйгээ хамтран, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэд, төрийн байгууллагуудаас санал авч ажилласны үр дүнд, Нийт 24 төсөл, арга хэмжээнд 100,3 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг төсөвт суулгуулсанаас 2026 онд нийт 49,3 тэрбум төгрөгийн төсвийг хэрэгжүүлэхээр батлууллаа.



