Байр суурь2 мин унших
О.Батнайрамдал: Хянан шалгах түр хороо "Оюутолгой" ХХК-ийг иртэл дуудах болно
УИХ-ын чуулганы Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан /2025.10.24/-ний өдөр боллоо.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал дараах байр суурийг илэрхийллээ.
Оюунтолгойн Хянан шалгах түр хороо байгуулагдсанаас хойш 3 сарын хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд төрийн байгууллагууд болон ААН-үүд олон ч байгууллагуудыг дуудсан. Өнөөдрийн байдлаар Оюутолгой компаниас 3 удаа дуудаад ирэх боломжгүй гэсэн хариуг авсан. Өчигдрийн мэдээнээс харж байхад эхнээсээ шалтгаан нь цухуйгаад эхэлж байх шиг байна.Өчигдөр олон нийтийн сүлжээнд гарснаар ТЕГ-аас Оюутолгойн худалдан авалт, хангамжтай холбоотойгоор 4 албан тушаалтныг албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө угаасан байж болзошгүй хэргээр баривчилгаа явагдсан байгаа юм. Нэг ёсондоо ТЕГ-аас гүйцэтгэх ажиллагаа явжээ. Энэ асуудлуудыг гаргаж ирээд ярьж байгаа Хянан шалгах түр хорооныхоо дарга дээр гүйцэтгэх ажиллагаа биш, албан тушаалаа эсрэгээрээ ашиглаж байгаа хүмүүс дээр гүйцэтгэх ажиллагаа явах нь зөв. Үндэсний ашиг сонирхлыг урдаа барих байгууллага бол ТЕГ. Эх оронч хэдэн залуус ажлаа хийж байна гэж харж байгаа. Хянан шалгах түр хороо ОТ-г иртэл нь дуудах болно.

Парламентыг үл хүндэтгэж болохгүй. Монгол Улсын хууль тогтоомжоор явах ёстой. Ройтерс агентлагийн гадаадын мэдээн дээр бас нэг мэдээ гарсан. Хэлэлцээр Рио Тинто, Монгол Улсын ЗГ албан ёсоор 10/27-нд буюу ирэх даваа гаригаас албан ёсоор эхлэх гэж байгаа юм. Рио Тинтогоос маш том баг ирж, Монгол Улсын ЗГ-таа албан ёсоор Онтрэгийн асуудал болон зээлийн хүүг бууруулах талаар хэлэлцээр эхлэх гэж байна гэж. Хянан шалгах түр хорооны 11 гишүүд 3 сар байнгын хороо шиг 7 хоног тутам хуралдсаар ямар ч байсан 2 талыг хэлэлцээрийн ширээн дээр суулгалаа. Хэлэлцээр Монгол улсын эрх ашгийг хангасан асуудлуудыг шийдсэн харилцан ашигтай ийм хэлэлцээр амжилттай явах ёстой.
Сэтгүүлч Ц.Соёлмаа






