Үйл явдал2 мин унших

Сэргээн засалтын сургуультай хамтран ажиллахад анхаарлаа хандуулна

Сэргээн засалтын сургуультай хамтран ажиллахад анхаарлаа хандуулна

УИХ-ын гишүүн О.Саранчулуун өчигдөр /2025.10.08/ БНХАУ-ын элчин сайд Шэнь Миньжуаньтай уулзлаа. 

Тус уулзалт нь Элчин сайд Шэньтэй хийж байгаа албан ёсны 2 дах уулзалт аж.

Уулзалтын зорилго нь гишүүний 2025 оны 09 дүгээр сарын 11-14-ний хооронд БНХАУ-ын Бээжин хотноо хийсэн бие даасан анхны албан айлчлалын үр дүнгээс хуваалцаж хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх байв.

Айлчлалаар БНХАУ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Холбоо, Туслах хэрэгсэл, туслах технологийн төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн үйлчилгээний загвар төвтэй танилцсан билээ.

Тэрбээр “Монгол Улсад туслах технологийн үндэсний төв, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилгээ үзүүлдэг сэргээн засалтын хүний нөөцийн асуудал асар өндрөөр тулгамдаж байгаа өнөө үед нүдээр үзэх нь тун чухал байснаа илэрхийлэхийн ялдамд үргэлж тусалж дэмжиж явдагт талархаж байна" гэв.

Сэргээн засалтын сургуультай хамтран ажиллахад анхаарлаа хандуулна

Мөн хөгжлийн бэрхшээлийн салбарт тулгамдаж байгаа асуудлаар хамтран ажиллах хэд хэдэн асуудлыг онцгойлон тавьжээ.

Үүнд:

1. Хууль эрх зүйн асуудлаар: Саадгүй байдал, хүртээмжийн талаарх хууль тогтоомжийг боловсруулах, хэрэгжүүлэх

2. Чэнгду дэх Сэргээн засалтын сургуультай хамтран ажиллах

3. Туслах технологийн үндэсний төв байгуулахад хамтран ажиллах

4. ХБИБ-уудыг чадавхжуулах, ойлголт нэмэгдүүлэх

5. Соёл, спорт, үзэсгэлэн худалдаа хамтран зохион байгуулах

Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах, Туслах технологийн нөхцөл байдлыг газар дээр нь судлах, Спорт, урлаг, үзэсгэлэн худалдааг хамтран зохион байгуулах боломжтойг дурдаад БНХАУ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Холбоо /Хөгжлийн бэрхшээлийн яам/-ны Гадаад харилцааны хэлтэстэй харилцаж мэдээлэл солилцохоор боллоо. Мөн дараагийн төлөвлөгөө Сэргээн засалтын сургуультай хамтран ажиллах тал дээр анхаарлаа хандуулахаар боллоо.

Энэ сард "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв"-д элчин сайдын хамт зочилж үйл ажиллагаатай танилцахаар болов.

Элчин сайд уг салбарт хамтран ажиллах сонирхолтойгоо илэрхийлэн “Бид хийж чадсан бол бусад нь хийж чадна” гэдэг үг урам өгсөн гэв.

Хамтын ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2023