Үйл явдал1 мин унших

Б.Мөнхсоёл: Төсвийн төсөл дэх илэрхийллийн болоод мэдээллийн бүрэн гүйцэд байдлыг анхаарах шаардлагатай

Төсвийн байнгын хорооны 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар "Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын төсөл"-ийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асуув.

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл:

Өргөн барьсан хуулиудын төсөвтэй холбогдох эсэх тал дээр хуульчид анализ хийсэн байна. Хууль тогтоомжийн тухай хуулийн 29.5 заалт бий. Энэ заалтан дээр гарсан дүгнэлттэй зарим талаар санал нийлж байна. Төсөвтэй холбогдсон нөлөөллийн судалгаа тун бага хийгдсэн буюу зардал, үр ашгийн үнэлгээ байхгүйтэй адил гэсэн дүгнэлтийг тэд гаргасан.

Энд илэрхийллийн алдаа гарчихсан байх гэж бодож байна. Өөрөөр хэлбэл 2026 оны төсвийн орлого НӨАТ 286 тэрбумаар өснө гээд ард нь байгаа хуулийн холбогдох нэмэлт өөрчлөлтийн хэсэгт 270 гаран тэрбумаар буурах нь гээд биччихсэн. Өнгөц харж байгаа хүнд 2 өөр дүгнэлт юм шиг.

Ухаан нь НӨАТ-ын тухай хуулинд өөрчлөлт орсноор суурь татвар төлөгчдийн тоо нэмэгдээд төлж буй буцаан олголт зарим хэрэглэгчид дээр буураад нийт дүнгээр өсөх магадлалтай байсан нь буурсан гэсэн санаа юм шиг байгаа юм. Төсөв дээр илэрхийлэл мэдээллийн бүрэн гүйцэт байдлыг анхаарах шаардлагатай байна.

Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн

Улсын нэгдсэн төсөвХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2016
  2. 2012
  3. 2008