Онцлох мэдээ2 мин унших

Х.Нямбаатар: Энэ онд 5000 өрх, ирэх онд 50 мянган өрхийн гэр, байшинг дулаалж, хийн түлшинд шилжүүлнэ

Х.Нямбаатар: Энэ онд 5000 өрх, ирэх онд 50 мянган өрхийн гэр, байшинг дулаалж, хийн түлшинд шилжүүлнэ

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор энэ онд Баянгол, Чингэлтэй дүүргийн таван хороонд 5000 өрхийг стандартын дагуу иж бүрэн дулаалж, хийн халаагуурт шилжүүлнэ. 

Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд ажиллалаа. Чингэлтэй дүүргийн хэмжээнд 1001 гэр дулаалахаас 930 гэрийг дулаалсан. Ажлын явц 93 хувьтай.

Мөн 248 байшин дулаалсан. Дулаалгын ажлууд үргэлжилж байна. Дулаалгын материалын чанарт 11 менежер хяналт тавьж, дүүргийн удирдлагууд болон нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас дулаалгын чанарт анхаарч ажиллаж байгаа аж.

Хотын дарга Х.Нямбаатар “Хотын төвтэй ойр, агаарын бохирдол ихтэй байршлууд Баянгол, Чингэлтэй дүүрэгт Гандан, Зурагт, Эх нялхас орчмын айл өрхүүдийг дулаалгын төсөлд хамруулж, цаашлаад хийн түлшинд шилжүүлнэ. Иргэдийг нүүрс түлэхгүй, газын төхөөрөмжөөр халаалтаа шийдүүлэх зориулалтаар гурвалсан гэрээ байгуулж байгаа. Галлагааны улиралд буюу есөн сарын хугацаанд 900 орчим мянган төгрөгийг газын хэрэглээнд татаасаар олгоно.

Газын төхөөрөмж дээрээ плитка ажиллуулж болно. Хоёр тал руугаа хална. Их дуу чимээ гаргахгүй. Арваннэгдүгээр сарын 15-наас эхний ээлжийн газын төхөөрөмжийг суурилуулж эхэлнэ. Энэ онд 5000 өрхийг дулаалж, хийн түлшинд шилжүүлэх төсөл амжилтад хүрсний дараа 2026 оны тавдугаар сараас 50 мянган өрхийг дулаалж, хийн түлшинд шилжүүлнэ.

ОХУ-аас газ татан авахад асуудалгүй төлөвлөлт хийсэн. “Горгаз” ХХК-тай мөн хамтарч ажиллана. Европын орнуудад хэрэглэдэг хийн түлшний стандартыг Монгол Улсад нэвтрүүлж, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөр батлуулсан. Энэхүү стандартын дагуу автоматаар унтрах технологитой газыг нэвтрүүлнэ” гэв.

Агаарын бохирдолХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2021
  2. 2018
  3. 2012
  4. 2011
  5. 2010
  6. 2009