Үйл явдал1 мин унших
Х.Нямбаатар: Өдөрт борлуулах түлшний хэмжээг 2 дахин нэмэгдүүлнэ

Агаарын бохирдол
Нийслэлд зарим борлуулалтын цэгт үдээс хойш түлш дуусаж, хомсдол үүсээд буй. Энэ асуудалд ямар хариу арга хэмжээ авахын Хотын дарга Х.Нямбаатараас тодрууллаа.
Тэрбээр “ Өдөрт нийлүүлэх нүүрсний 50 хувь мидлинг, 50 хагас кокс гэх харьцаагаар борлуулж байна. Энэ харьцааг арваннэгдүгээр сарын 15-аас 60х40, 25-аас 70х30 гэж явсаар 12 дугаар сарын сүүл гэхэд 100 хувь хагас кокс руугаа шилжье гэсэн төлөвлөгөөтэй байна. Нийлүүлэлтийн хувьд өрхийн нэг хүн нүүрс татна гэж тооцсон байтал 2-оос дээш хүн татахаар хомсдол үүсэж байна. Түлш борлуулж байгаа 400 цэг бий. Түлш борлуулалтын цэгүүдэд өдөрт 5000 тонн түлш борлуулж байсныг хоёр дахин нэмэгдүүлж 10 мянга болгон, нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ” гэв.


