Үйл явдал1 мин унших
Хөгжлийн бэрхшээлийн үйл ажиллагааны ангиллыг урагшлуулахаар ДЭМБ-тэй хамтарч ажиллана

Өнөөдөр /2025.10.23/ УИХ-ын гишүүн О.Саранчулуун ДЭМБ-ын суурин төлөөлөгч Др Соккоро Эскаланте, Өвчний нэгдсэн хяналт хариуцсан зохицуулагч Др Шалала Ахмадова, асуудал хариуцсан мэргэжилтэн С.Болормаа нартай уулзаж хамтын ажиллагааны чиглэлүүдээ тодорхойлов.
Сүүлийн арваад жил Хөгжлийн бэрхшээлийн үйл ажиллагааны ангилал (ICF)-ыг хэрэгжүүлж байна гэж ярьж байгааг урагшлуулах зорилготой байв.
Мөн орхигдсон салбарууд болох сэргээн засалт, хүний нөөц, мэргэжилтэн чадавхжуулах, туслах технологи, хөгжлийн бэрхшээл гээд олон салбарууд дээр хамтран ажиллах талаар санал солилцож, хамгийн эхний алхам болох Хөгжлийн бэрхшээлийн үйл ажиллагааны ангилал (ICF)-ын Талуудын уулзалтыг ДЭМБ-ын санхүүгийн дэмжлэгтэйгээр Бие бялдар сэргээн засах Монголын нийгэмлэг (MSPRM)-тэй хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна.
ДЭМБ-тай Хөгжлийн бэрхшээлийн үйл ажиллагааны ангилал (ICF)-ыг гишүүн байх хугацаандаа хэрэгжүүлэх Хамтын ажиллагааны эхлэл болж байгаад баяртай байгаагаа О.Саранчулуун гишүүн тодотгов.

