Онцлох мэдээ1 мин унших

ХДХВ, Сүрьеэ, Вируст гипатит өвчний эсрэг ДЭМБ-тай хамтран ажиллана

ХДХВ, Сүрьеэ, Вируст гипатит өвчний эсрэг ДЭМБ-тай хамтран ажиллана

УИХ-ын гишүүн О.Саранчулуун Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын төв оффисын ХДХВ,  Сүрьеэ, Вируст гипатит болон бэлгийн замын халдварт өвчний газартай хамтран ажиллахаар боллоо.

ДЭМБ-ын төлөөлөл, ЭМЯ-ны төлөөллүүдтэй хийсэн уулзалтаар Монгол Улс дахь сүрьеэгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлууд болон хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцлээ.

Сүрьеэ нь зөвхөн эрүүл мэндийн асуудал биш ядуурал, ялгаварлан гадуурхалт, нийгмийн эмзэг байдалтай шууд холбоотой, “чимээгүй” тархдаг өвчин хэвээр байна. Тоо мэдээлэл дутмаг, үйлчилгээний хүртээмж хангалтгүй, зан үйлийн болон урьдчилан сэргийлэх бодлого сул байгаа дээр ажиллах шаардлагатай байгаа талууд онцлов.

ХДХВ, Сүрьеэ, Вируст гипатит өвчний эсрэг ДЭМБ-тай хамтран ажиллана

УИХ-ын гишүүн О.Саранчулууны зүгээс дараах асуудлуудад төвлөрч ажиллана гэлээ.

  • Ялгаварлан гадуурхалтыг бууруулах

  • Хоёрдогч урьдчилан сэргийлэлт

  • Нөхөн сэргээх үйлчилгээ

  • Салбар дундын хамтын ажиллагаа

  • Иргэдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх

Мөн Глобал сангийн дэмжлэг буурах эрсдэлтэй байгаа тул санхүүжилтийн тогтвортой байдлыг хангах нь чухал.

Цаашид:

  • Нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах

  • Бодлогын зураглал гаргах

  • Хууль, бодлогын уялдааг сайжруулах

  • ICF-ийн хэрэгжилтийг ахиулах чиглэлд хамтран ажиллана

Сүрьеэг ялж болно. Харин үүний тулд бодлого, санхүүжилт, нийгмийн ойлголт гурван тулгуурыг зэрэг хөдөлгөх шаардлагатайг тус тус онцлов.

ДЭМБХолбоотой мэдээ

  1. 2026
  2. 2025

Дата архиваас

  1. 2016
  2. 2013
  3. 2012
  4. 2011
  5. 2009