Үйл явдал2 мин унших
ХХНББХ: Хувийн хэвшлийг дэмжиж бизнесийн орчныг сайжруулна

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Одоохон...
Үйл явдал2 мин унших

Сэтгүүлч Б.Хонгорсайхан
Төсвийн төсөлд улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2025 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэмэгдсэнтэй холбоотойгоор улсын төсвөөс шимтгэлийг нь хариуцах эрүүл мэндийн даатгалын иргэдийн шимтгэлд зориулж 79 тэрбум төгрөгийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулалтыг өсгөх, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор хөнгөлөлттэй зээл олгох, хүний хөгжлийг дэмжих зорилгоор боловсрол, эрүүл мэндийн салбарт бүсчилсэн хөгжлийн болон хувийн хэвшлийг дэмжиж бизнесийн орчныг сайжруулах зэрэг төсөл хөтөлбөрүүд багтсан талаар танилцуулсан.
Тус байнгын хороонд хамаарах салбар буюу Боловсролын сайдын багцад 448 тэрбум төгрөг, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багцад 37.4 тэрбум төгрөг, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын багцад 169.4 тэрбум төгрөг, Эрүүл мэндийн сайдын багцад 211.6 тэрбум төгрөг тусгажээ.
Ахмад настны тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэл, төрийн албан хаагчдын цалин хөлсний бодлого, соёл, спорт, аялал жуулчлалын салбарын ажилтнуудын нийгмийн асуудлыг хамгаалах, хүүхдийн болон гэр бүлийн боловсрол, хөгжлийг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэднийг асран халамжилж байгаа хүмүүсийн асаргааны тэтгэмжийг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зэрэг асуудалд анхаарлаа хандуулах шаардлагатай талаар гишүүд санал хэллээ.



Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийсэн санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.