Үйл явдал2 мин унших
Б.Мөнхсоёл: Цалин, тэтгэвэр нь шинэ тутам үүссэн асуудал биш ердөө мэдэхгүйн бус хүсэхгүйн зовлон их байна

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл Монгол Улсын ирэх оны төсвийн төслийн хэлэлцүүлгүүд үргэлжилж буй энэ цаг үед эдийн засагч гишүүн Цалин, тэтгэвэр өсгөх асуудал шинэ тутам асуудал биш л дээ. Ердөө мэдэхгүйн бус хүсэхгүйн зовлон их байна гэдгийг онцлоод 2018 онд хийсэн судалгаагаа хуваалцсаныг хүргэж байна.
Тэрбээр "Ирэх оны төсвийн төсөл энэ чигээрээ өндөр дүнтэй батлагдвал мөнгөний бодлого “дагаж” уялдах буюу бодлогын орон зай багасна, бизнесийн секторт олгох зээл хумигдана, зээлийн хүүг ярих ч илүүдэх бизээ.
Гэтэл бизнес эрхлэгчид төдийгүй УИХ-ын гишүүд ч уг нь ХУВИЙН СЕКТОРОО дэмжье гэж буй.
Төсөв, мөнгөний бодлогын уялдаагаа ойлгож, мэргэжилтнүүдээ сонсож, илүү цаг гаргаж, нухацтай үзэхгүй бол хүн бүр харсан, сонссоноо л өм цөм яриад, ПР нь хэтэрсэн энэ замбараагүй орчинд бодлого буруу явж ҮР ДҮН, ӨГӨӨЖ буурах вий гэж үнэнхүү санаа зовж байна.
Төсвийн зарлагын өсөлтөө (одоо төсвийн дүрмээр зөвхөн урсгал зардлыг 30%-иас хэтрүүлэхгүй гэсэн бгаа. Нийт зарлагад урсгал зарлага болон хөрөнгө оруулалтын зардал хоёул орно) ДНБ-ий 35%-иас хэтрүүлэхгүй байх!
Учир нь:
ДНБ-ий өсөлт тэртээ тэргүй 20%-иар өсөх буюу өндрөөр тооцогдсон. Нүүрсний экспорт, үнийн бууралт гээд эрсдлүүд бий. Зуд болох эрсдэл, геополитикийн асуудлууд хөвөрсөөр...
Орлогоо дагаад зарлага байнга өсөх нь ирээдүйн эрсдэлтэй нөхцөлд бэлэн бус байдлыг үүсгэж байна. “Be ready for rainy day” гэж үг бий!









