Үйл явдал1 мин унших

Нэгдсэн Үндэсний Байгууллага үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ойн баярын өдрийн мэндийг дэвшүүлье!

Нэгдсэн Үндэсний Байгууллага үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ойн баярын өдрийн мэндийг дэвшүүлье!

▫️НҮБ  нь олон улсын хууль, эдийн засгийн хөгжил, аюулгүй байдал, нийгмийн асуудлууд болон хүний эрхийн талаар хамтран ажиллах зорилго бүхий засгийн газар хоорондын олон улсын байгууллага юм.

▫️193 улс орон НҮБ-ийн гишүүн болсон байна.

▫️НҮБ-ын төсвийн хэмжээ 4.19 тэрбум америк доллар байгаа ба гишүүн орнуудын хандив, татвараар санхүүждэг байна.

▫️НҮБ нь  5 үндсэн байгууллагаас бүрдэнэ: Ерөнхий чуулган, Аюулгүйн зөвлөл, Эдийн засаг, нийгмийн зөвлөл, Ажлын алба (Нарын бичгийн дарга нарын газар - the Secretariat), Олон улсын шүүх

▫️НҮБ-ын дэргэдэх НҮБ-ын Хүүхдийн Сан (UNICEF), НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (UNDP), НҮБ-ын Хүн Амын Сан (UNFPA), Дэлхийн Хүнсний Байгууллага (WFP) гэх мэт байгууллага, хөтөлбөрүүд нь гишүүн орнуудын сайн дурын хандиваар санхүүждэг.

▫️НҮБ-ын албан ёсны хэлд Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орнуудын хэлнүүд болох англи хэл, франц хэл, хятад хэл, орос хэлнүүдээс гадна түгээмэл хэрэглэгддэг испани хэл, араб хэл гэсэн 6 хэл тооцогддог.

▫️НҮБ нь 1945 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд энэ жил үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ой тохиож байна.

НҮБХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2025