Үйл явдал2 мин унших
Best Buddies International байгууллагын удирдлагуудтай уулзлаа

УИХ-ын гишүүн О.Саранчулуун /2025.11.11/ Best Buddies International байгууллагын удирдлагуудтай уулзлаа.
Манай улсад зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд төдийгүй, өөрийгөө тусгаарладаг, нийгмийн оролцоо багатай хүүхдүүдэд чиглэсэн нийгэмшүүлэх, найз нөхдийн дэмжлэгийн хөтөлбөр маш дутагдалтай байгааг гишүүн уулзалтын үеэр хэлэв.
Судалгаагаар Монголын өсвөр үеийнхэн дунд:
Ганцаардал, тусгаарлагдалт өндөр түвшинд байгаа
Сэтгэл гутрал, түгшүүр нэмэгдэж буй
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд энэ байдал бүр ч илүү ноцтой байна
Ийм үед дэлхий даяар амжилттай хэрэгжиж, 15 гаруй оронд 42 жил амжилттай ажиллаж буй Best Buddies хөтөлбөр Монголд нэвтрэх боломжтой болсонд баяртай байгаагаа мөн илэрхийлэв.
Best Buddies нь: 1982 онд байгуулагдсан. Грект анхны хөтөлбөрөө нээсэн бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй болон хөгжлийн онцлогтой хүүхдүүдийг нийт хүүхдүүдтэй жинхэнэ найз нөхдийн харилцаанд холбож, нийгэмшүүлж, өөртөө итгэх итгэлийг дэмждэг хөтөлбөр юм.

Энэ хөтөлбөр олон улсын туршлагаараа өсвөр үеийн хүүхдүүдийн:
нийгмийн ур чадвар
манлайлал
өөрийгөө илэрхийлэх чадвар
ялгаварлан гадуурхалтыг бууруулах
сургуулийн орчинд тэгш хамруулах тал дээр бодит үр дүн үзүүлсэн байдаг.
"Бид зөвхөн мөнгө хөрөнгө авах бус, харин дэлхийд шалгарсан шилдэг арга зүй, мэдлэг ноу-хау-г Монголдоо нутагшуулах нь чухал. Тэр дундаа урт хугацаанд тогтвортой үр дүн гаргах бодлоготой холбоод, хамтдаа шийдвэр гаргах түвшинд хүрэх манлайлал шаардлагатай.
Achilles Mongolia маань биеийн тамир, урам зориг, сайн дурын нэгдлээр хүүхдүүдийг дэмждэг бол
Best Buddies нь нийгмийн харилцаа, зөөлөн ур чадвар, найз нөхдийн дэмжлэгийн систем талдаа мэргэжлийн туршлагатай нь маш онцлог.
Бид цаашдаа Хамтран ажиллаж, манай хүүхдүүд, залуус, улмаар гэр бүлүүдэд бодит өөрчлөлт авчрах эхлэлийг тавин Монгол улс удахгүй отгон салбараа нээнээ гэсэн үг .
Мөн тун удахгүй аутизмтай хүүхдүүд болон тэдний гэр бүлд чиглэсэн бас нэгэн сайн мэдээг дуулгахаар бэлдэж байна" хэмээн УИХ-ын гишүүн О.Саранчулуун тодотгов.


