Байр суурь2 мин унших
П.Сайнзориг: НӨАТ-ын буцаан олголтыг 5%-ийг өгнө гэсэн боловч 10 дугаар сарын 1 хүртэл хойшлууллаа, ингэж бизнес эрхэлж буй хүмүүст шилний цаанаас мөхөөлдөс долоолгож болохгүй!
Эх сурвалж:
Vip76.mnОдоохон...
Байр суурь2 мин унших
Эх сурвалж:
Vip76.mnУИХ-ын гишүүн П.Сайнзориг:
Төсөв батлагдахтай зэрэгцээд төлөвлөлтийн асуудлаас эхлээд ярихгүй бол болохгүй байна. Зарчмын хувьд багш нар, ер нь нийгмийн салбарынханы цалин цавуу, энэ асуудлыг нэлээн л эртнээс ярьж байсан. Энэ асуудлыг төсвийг боож, боловсруулах явцдаа харгалзаж үзээд, тодорхой хэмжээнд саналыг нь тусгах талаар ажиллахгүй бол энэ төсвийг хэлэлцэн батлах процесс дээр ирэхээр маш их хэмжээний төсөв задрах ийм зүйл рүү явж байна. Цаашдаа хаа, хаанаа анхаарах зайлшгүй шаардлага байна. Төсвийн хууль дээр шинээр хөрөнгө оруулалтууд мөнгө байхгүй гэсэн, гэтэл маш олон шинээр хөрөнгө оруулалтуудыг оруулж ирлээ. Энэ шинээр хөрөнгө оруулалт орж ирж байгаа төсөл, хөтөлбөрүүд төсвийн хуульд заасан шаардлагыг хангахгүй байна. Энэ төсөв угаасаа 5 сарын 31-ний дотор төсөвт заасан төсөл хөтөлбөрүүдийг тендер худалдан авалтыг нь хийж чадахгүй бол татагддаг. Хагас жилийн настай хөрөнгө оруулалтын чиглэлийн юмнууд нь явж байна. АН-ынхныг баахан шаардлага хангахгүй төсөл хөтөлбөрийг нь тойргууд дээр нь тавиад, татах энэ чиглэл рүү нь оруулчхав уу даа.
Энэ дүгнэлтээр нийт 111 одоо 158 болчхоод байгаа. Санал хураалтууд нь байнгын хороон болон чуулганы нэгдсэн хуралдаан лаазтай явлаа. Эндээс лааз өргөсөн, гишүүд нь ярилцаад л явлаа. Ийм онигоотой байдлаар анх удаа төсвийг баталлаа. Энэ үйл ажиллагааг хийсэн хүн маань өнөөдөр сайд болох гэж байх шиг байна. Харамсалтай ингэж төсвийг татвар төлөгчдийн мөнгийг хулгай хийж, тодорхой эрх ашгуудад зориулж өгчхөөд сайд болдог жишгээ Монгол төр дээр гаргаж ирлээ. Туйлын харамсалтай. Зүгээр л ил тод юмаа тайлагнаад явчхаж чадахгүй, бүх зүйлийг хүч түрсэн байнгын хорооны түвшинд гишүүдээс асуулт асуулгаагүй, хариулт авах боломжийг нь шууд хаасан ажлын хэсгийн санал дүгнэлтээ танилцуулахгүй явсан. Татварын реформ бол худлаа болж байгаа юм байна. НӨАТ-ын буцаан олголтыг 5%-ийг өгнө гэсэн боловч 10 дугаар сарын 1 хүртэл хойшлуулж байгаа юм байна. Төсөв хүндрээд ирэхээр энэ хэрэгжих юм уу, үгүй юу сайн мэдэхгүй байна. Ингэж аж ахуй эрхэлж байгаа болон жижиг дунд бизнес эрхэлж байгаа хүмүүсийг шилний цаанаас мөхөөлдөс долоолгож болохгүй.
