Үйл явдал2 мин унших

Б.Жавхлан: Архины хордлого тайлах эмчилгээг татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргахгүй!

Б.Жавхлан: Архины хордлого тайлах эмчилгээг татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргахгүй!

2026 оны улсын нэгдсэн төсвийг Улсын Их Хурал эцэслэн баталсантай холбогдуулж Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө. 

ЭМДС-гийн зардал нь эрүүл мэндийн зардал дотроо шингэдэг. Боловсролын салбарын цалингийн систем, эрүүл мэндийн салбарын систем хоёр өөр. Эрүүл мэндийн хувьд өдөр тутамд үзүүлдэг эмчилгээнийхээ тарифаараа сан нь орлогоо бүрдүүлдэг.

Боловсролын салбарын хувьд хэдийгээр гүйцэтгэлд суурилсан санхүүжилт боловч хагас жилээр тооцоолж явдаг.

Эмнэлгийн ажилчдын цалин одоо байгаа суурь цалин дээрээсээ нэмэгдээд явна.

Тодруулбал эхний хагас жилийн хугацаанд 35 хувиар, 2026 оны долдугаар сарын 1-нээс эхлээд дөрвөн сарын хугацаанд тус бүр 9 хувиар цалинг нэмнэ.

Ингээд жилийн эцэстээ одоо байгаа суурь цалингаасаа 75 хувиар нэмэгдэнэ гэсэн үг.

Мөн ЭМДС-гийн тогтолцоонд томоохон өөрчлөлт хийнэ. Энэ талаар салбарын сайд нь дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

Өөрөөр хэлбэл нийгмийн суурь өвчлөлүүдийг ЭМДС хариуцна. Түүнээс биш хувь хүний хариуцлагаас болсон өвчлөлийг санхүүжүүлэхгүй. Жишээлбэл архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс болж хордлого тайлах эмчилгээг татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлж болохгүй.

Амны хөндийн өвчлөлтэй холбоотой асуудлыг хувь хүн арилжааны даатгалаар шийддэг байх тогтолцоо руу шилжинэ. Энэ мэтээр ЭМДС-гийн хамрагдах хүрээг шударгаар хумина. Мөн сүүлийн хоёр, гурван жилийн хугацаанд хийгдсэн хяналт шалгалтаар энэ сантай холбоотой олон зөрчил илэрсэн.

Зарим иргэд маань өөрсдөө эмнэлэгт хандсан түүхээ мэдэхгүй байхад өмнөөс нь иргэний үнэмлэх нь яваад байна. Үүний эсрэг иргэдийг хурууны хээгээр эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх гэх мэтээр өөрчлөлт хийнэ. Ингэснээр энэ салбарын зардал суларна гэж харж байна

Эх сурвалж:

Сангийн яам

Улсын нэгдсэн төсөвХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2016
  2. 2012
  3. 2008