Байр суурь1 мин унших

Ш.Бямбасүрэн: Хувийн хэвшлийг бие дааж өрсөлдөөний зарчмаараа хөгжих боломжийг хэзээнээс хангадаг болох вэ?

УИХ-ын Эдийн засгийн байнгын хоорооны /2025.11.07/-ны өдрийн хуралдаанаар ирэх оны төсвийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн:

Улсын төсвөөс хувийн хэвшилд олгож байгаа татаас  жил бүр нэмэгдэж байгаа. Энэ жил аль аль салбарт татаас олгогдож байгаа вэ? Татаас өгч байгаа байгууллагуудыг хэрхэн шалгаруулдаг вэ? Хувийн хэвшлийг өөрөө бие даагаад өрсөлдөөний зарчмаараа хөгжих  боломжийг хэзээнээс хангадаг болох юм бэ.

Баян-Өлгий аймагт аялал жуулчлал спортын цогцолбор барилга гэж орж иржээ. Аялал жуулчлалын чиглэлээр ямар ажил хийх юм бол. Шинэ Ховд гэж  аж үйлдвэрийн парк байна. Үүнд өнөөдрийг хүртэл улсын төсвөөс хэчнээн төгрөг зарцуулчхаад байгаа юм? Эцсийн өмчлөл нь  хаана байдаг юм, өнгөрсөн хугацаанд хяналт тавьж чадсан уу.

Сэтгүүлч Ц.Соёлмаа

Улсын нэгдсэн төсөвХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2016
  2. 2012
  3. 2008