Байр суурь2 мин унших
С.Одончимэг: Хуулийн ажлын хэсгийг лоббид ордоггүй, ашиг сонирхлын зөрчилгүй гишүүдээр бүрдүүлэх ёстой!
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Одоохон...
Байр суурь2 мин унших
Сэтгүүлч Б.Цэцэгсүрэн
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуув.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
Анх удаа олон гишүүн хууль санаачилж байгаа юм байна. Үзэл баримтлалын хувьд дэмжиж байна. Яаралтай хэлэлцэнэ гэдэг дээр дэмжихгүй байна. Энэ хуулийг маш нухацтай хэлэлцэх шаардлагатай. Зарим хуулийг 1 жил, 2 жил хэлэлцдэг. Алдаагүй л болох ёстой.
УИХ-ын гишүүддээ хандаж 1 зүйлийг хэлэхэд Ажлын хэсгийн ахлагч болон гишүүдийг ямар нэгэн лоббид ордоггүй, компанийн ашиг сонирхолгүй хүмүүсээр сонгох ёстой. Эндээс маш их алдаа гардаг. Чичирч байж орчихоод компанийнхаа юмыг л яриад байдаг.
Өнгөрсөн парламентад хуурамч шатахууны тухай хууль орж ирэхэд Г.Тэмүүлэн, Б.Пүрэвдорж гишүүд бид 3 эсэргүүцээд дийлээгүй. Өнөөдөр улсаараа энэ хохирлыг нь амсаж байна. Гишүүд бүгд лоббид автчихсан. УИХ-ын гишүүдэд учир их байдаг шүү гэдгийг хэлмээр байна.

3,5 сая хүнээс тамхи татаж байгаа хүмүүсээ хасаад, бага насны хүүхдүүдээ татаж аваад нөлөөллийн ажлыг маш сайн хийх ёстой. Энэ бол тамхины татварын тухай хууль биш Тамхины хяналтын тухай хууль. Хэрхэн, яаж хяналтаа тавих вэ гэдэг дээр ямар үг, үсэг орсон талаар асуумаар байна.
Эрдэнэчимэг гишүүний хуулийн чухал заалт юу байсан гэхээр зөвхөн татварын хууль биш байсан. Татдаг хүмүүс татдаггүй хүмүүсийн эрх ашгийг нь хангаж, ухаалгаар зохицуулсандаа уг хуулийн гол амин сүнс нь бий. Түүнээс биш бүгдийг нь хорьсон зүйл байхгүй. Тэгэхээр хяналтаа хэрхэн тавих вэ?
Тэгэхээр хэдхэн залуучууддаа нөлөөллийн ажлыг хийх зохицуулалтууд орсон уу?
Мөн сүүлийн 2 жил онцгой татварыг юунд зарцуулсан талаар мэдээлэл өгөөч!