Үйл явдал1 мин унших
Сонгинохайрхан дүүргийн 39-р хорооны иргэд төрийн үйлчилгээг нэг дороос авдаг боллоо

Одоохон...
Үйл явдал1 мин унших

Төрийн үйлчилгээ нэг дор төвлөрч иргэдэд ойртоно гэдэг маш чухал тул УИХ-ын гишүүн Н.Алтаншагай гурван жилийн өмнө Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа 39-р хорооны ИТХ-ын төлөөлөгч, хорооны Засаг даргатай хамт хорооны цогцолбор байр барих санааг гарган яг энэ газар дээр газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлж байв.
Тэрбээр дүүргийн 39-р хороонд хэд хэдэн том бүтээн байгуулалт өнгөрсөн хугацаанд хийгдсэний нэг нь анх удаа дүүргийн хөрөнгө оруулалтаар нэгдүгээр хорооллыг баянхошуутай холбосон 2.1 км хатуу хучилттай авто зам тавьж ашиглалтад оруулсан явдал юм.
Мөн энэ жил Улсын төсөв дээр нэг сургуулийн өргөтгөл, нэг цэцэрлэг шинээр баригдахаар төсөвт суугдсан. Тэрхүү цэцэрлэг энэ 39-р хороонд баригдахаар төлөвлөгдөн ажил хэрэг болж байгааг дуулгахад таатай байна. Тус цэцэрлэг ашиглалтад орсноор иргэд хүүхдээ хол зөөхгүй гэрийнхээ гаднаас боловсролын үйлчилгээг авах боломжтой болох юм хэмээн Н.Алтаншагай гишүүн тодотгов.












