#Тойрог1 мин унших
Дундговь аймгийн Хулд сумын иргэдийн уулзалт амжилттай боллоо

Хулд сумын иргэд уулзалтад идэвхтэй оролцож, сумын хөгжил, тулгамдаж буй асуудлын талаар саналаа илэрхийллээ. Тус сум “Ногоон сум” болох зорилтын хүрээнд Агро-ой төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг хүсч байна.
Мөн хүүхдийн цэцэрлэгийн барилгыг 2027 оны улсын төсөвт тусгуулах, малчдын нийгмийн даатгалын нөхөн төлөлтийн асуудлыг шийдвэрлэх, зам засварын явцад ойр орчмын малчин өрхийн бэлчээр сүйтгэх сөрөг нөлөөллийг бууруулах зохицуулалт хийх шаардлагыг иргэд хэллээ.



Түүнчлэн хил залгаа сумдын малчин өрхүүдийн өвөлжөө, хаваржааны эзэмших гэрчилгээг чирэгдэлгүй олгодог болох тал дээр анхаарч ажиллахыг хүссэн бөгөөд иргэд нэр бүхий асуудлуудаар сонирхсон асуултад шаардлагатай хариултыг авч уулзалт өндөрлөсөн юм.
Сэтгүүлч Ц.Соёлмаа

