Үйл явдал1 мин унших
С.Одонтуяа: Монголд донтолтыг эмчлэх цогц тогтолцоо шаардлагатай байна

Монголд хар тамхи, мансууруулах бодисын донтолтын эсрэг мэргэшсэн үйлчилгээ үзүүлдэг ЦЭЦЭЭ МЕД эмнэлэгтэй танилцлаа. Тус эмнэлэг нь урт хугацааны хэвтэн эмчилгээ, сэтгэлзүй, хурц үеийн хор тайлах зэрэг цогц үйлчилгээтэй үзүүлдэг.
Донтолт бол өвчин.
Сайн дураар эмчлүүлэх нь албадан эмчилгээнээс хэд дахин үр дүнтэйг олон улсын судалгаа нотолдог. Мөн өвчтөний ар гэрийн дэмжлэг эдгэрэлд хамгийн их нөлөөлдөг гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
Манай улс хэрэглэгчийг гэмт хэрэгтэн гэж харахаас илүү эмчилгээнд холбодог, нууцлалтай, урьдчилан сэргийлэх тогтолцоонд шилжих шаардлагатай.
Хүүхэд, залуучуудаа хамгаалах хамгийн бодит шийдэл юм. Ийм мэргэшсэн төвүүдийн тоог нэмэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх явдал юм.
Сэтгүүлч Ц.Соёлмаа




