Үйл явдал1 мин унших

Социал Демократ Монголын Оюутны Холбооны ээлжит 9-р хурал боллоо

Социал Демократ Монголын Оюутны Холбооны ээлжит 9-р хурал боллоо

Социал Демократ Монголын Оюутны Холбооны ээлжит IX Их хурал 2025 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Тусгаар тогтнолын ордны Их танхимд зохион байгуулагдлаа. 

Их хуралд 21 аймаг, нийслэл, есөн дүүрэг болон БНСУ дахь салбар холбоод, 20 их дээд сургууль болон дэргэдэх 11 сонирхлын клубийн 500 орчим төлөөлөгч оролцлоо.

Холбооны ээлжит IX их хурлын ерөнхийлөгчийн сонгуульд 6 гишүүн нэр дэвшсэн бөгөөд санал хураалтад оролцсон төлөөлөгчдийн 85.4 хувийн саналаар Нэмэхжаргалын Лхагвабаяр Н' Лхагвабаяр 9 дэх ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

Цаашид “Шинэ Мянганы хөгжлийн стратеги”-ийг хэрэгжүүлэн ажиллах юм.

УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл:

Анх 1995 онд “Тэмүүлэл” нэртэй клубээр эхлүүлсэн түүх 2000 оноос МАСОХ дараа нь НАМОХ нэртэйгээр үргэлжлэн өнөөдөр Социал демократ SDS алдараа цуурайтуулан түүчээлж явна.

Олон залуусын “Галзуу барын аманд гараа хийхээс ч буцахгүй” шунхан улаан залуу насны дурсамж энэ түүхтэй гүн холбоотой.

Холбооны ерөнхийлөгчөөр С.Бямбацогт ажиллах үед нийслэлийн салбарыг 2006 онд байгуулан ажиллаж, 2010-2011 онд Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах түүх тохиож байв.

Өнөөдөр SDS холбооны 9 дүгээр их хурал хуралдаж, ялалтын галт бамбараа М.Ганхүлэг маань дараа үедээ буухиалан гардууллаа.

Социал Демократ Монголын Оюутны Холбооны ээлжит 9-р хурал боллоо

Монгол Ардын намХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2016
  2. 2015
  3. 2012
  4. 2008