Үйл явдал1 мин унших

Ж.Сандагсүрэн: Автобусаар зорчсон, алхсан эсвэл дугуй унасан иргэнд оноо олгодог болно

Ж.Сандагсүрэн: Автобусаар зорчсон, алхсан эсвэл дугуй унасан иргэнд оноо олгодог болно
Нийслэлийн Засаг даргын дэргэдэх зөвлөлөөр автобусаар зорчсон, алхсан эсвэл дугуй унасан иргэнд оноо олгодог болох, цуглуулсан оноогоо хотын тодорхой үйлчилгээнд ашиглах боломжтой асуудлаар хэлэлцсэн бөгөөд удахгүй НИТХ-аар хэлэлцүүлэх гэж байна. 

НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэн:

Агаарын бохирдол, түгжрэл нь маш олон жижиг, том асуудлуудаас шалтгаалж байгаа. Тэр болгоныг арилгаж байж л бид асуудлаасаа сална. Бас үүнийг хийх зөөлөн, хатуу олон арга байж болох бх. Ер нь аль ч улс иргэдийнхээ зөв дадал зуршлыг бодлогоор дэмжиж сонголт олгодог шүү дээ. Захиргаа, албадлагаар биш сонголтоор… эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх тогтмол үзлэг, тамхи татахгүй бх, спортоор хичээллэх, алхах, нийтийн тээврээр зорчих, торгуулиа хугацаанд нь төлөхийг хүртэл… хотоос хийх ёстой ажил, үүргээ биелүүлж үр дүнгээ үзэж явах ёстой. Хийхгүй байх хамгийн буруу сонголт шүү.

НийслэлХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2025