Үйл явдал1 мин унших

Бүсчилсэн хөгжлийн шинэ түншлэл Чингэлтэй - Баянхонгор

Бүсчилсэн хөгжлийн шинэ түншлэл Чингэлтэй - Баянхонгор

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050” болон “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах зорилтын хүрээнд Чингэлтэй дүүрэг болон Баянхонгор аймгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргалаа.

Энэхүү санамж бичиг нь засаг захиргааны нэгжүүд нөөц бололцоогоо харилцан нөхөж, нэгдмэл зорилгын дор хүчээ нэгтгэж буй бодлогын томоохон алхам юм. УИХ-ын гишүүний хувиар энэхүү түншлэлийг дараах гурван үндсэн тулгуурт чиглүүлж байна. Үүнд:

  • Ногоон хөгжлийн шилжилт: Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хот байгуулалт, сэргээгдэх эрчим хүчний шийдлүүдийг нэвтрүүлж, агаарын бохирдлыг бууруулах бодит төслүүдийг хамтран хэрэгжүүлнэ.

  • Хүний капиталыг чадавхжуулах: Боловсрол, эрүүл мэндийн салбарын туршлага солилцоог идэвхжүүлж, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг ижил түвшинд хүргэх замаар иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлнэ.

  • Эдийн засгийн хамтын ажиллагаа: Орон нутгийн баялаг, үйлдвэрлэлийг нийслэлийн зах зээлтэй холбох, ЖДҮ эрхлэгчдийн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих замаар эдийн засгийн бодит үр өгөөжийг бүрдүүлнэ.

БаянхонгорХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2020
  2. 2018
  3. 2014