Үйл явдал1 мин унших

Эх орончдын өдөр, Монгол Ардын Намын 105 жилийн ойн баярын мэнд хүргэе!

Эх орончдын өдөр, Монгол Ардын Намын 105 жилийн ойн баярын мэнд хүргэе!

Монгол Улсынхаа тусгаар тогтнолын төлөө зүтгэсэн өвөг дээдсийнхээ үйл хэргийг эрхэмлэн дээдэлж, эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө сэтгэл зүрхээ зориулж буй нийт иргэддээ "Эх орончдын өдөр"-ийн мэнд хүргэе! Монгол Ардын Намын нийт гишүүд, дэмжигчиддээ түүхт 105 жилийн ойн халуун мэндийг дэвшүүлье.

1921 оны энэ өдөр Монголын ард түмэн өөрсдийн хувь заяаг өөрсдөө шийдэх түүхэн шийдвэрийг гаргаж, улс төрийн ууган нам болох Монгол Ардын Намыг байгуулсан нь өнөөдрийн орчин цагийн Монгол Улсын эхлэл болсон билээ.

Түүхт зуун дамжсан энэхүү их үйл хэрэг өнөөдөр “Шинэ сэргэлт”-ийн бодлогоор үргэлжлэн, улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө түүчээлж байна. Бид өнгөрсөн түүхээрээ бахархаж, ирээдүйн хөгжлийг хамтдаа бүтээнэ. Эх орон минь мөнх оршиж, Монгол хүн бүр аз жаргалтай, элбэг хангалуун байх болтугай!

Монгол Ардын намХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2016
  2. 2015
  3. 2012
  4. 2008