Үйл явдал1 мин унших

Аутизмын чиглэлээр Итали Улстай хамтран ажиллана

Аутизмын чиглэлээр Итали Улстай хамтран ажиллана

УИХ-ын гишүүн О.Саранчулуун Италийн Эмилья-Романья мужийн төлөөлөгч Лука Риззо аутизмын чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, туршлагаасаа хуваалцаж, Монгол Улсад энэ чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.

Дэлхийн олон улс аутизмын онцлогтой хүүхэд, иргэдийн эрхийг хамгаалах, боловсрол болон үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор тусгай хууль, бодлого хэрэгжүүлдэг. Ингэснээр аутизмыг эрт илрүүлэх, оношлох, хөгжлийг дэмжих үйлчилгээ илүү системтэй болдог.

Аутизмын хуультай орнуудад:

  • Боловсролын байгууллагын хүртээмж нэмэгддэг

  • Гэр бүл, асран хамгаалагчдад үзүүлэх дэмжлэг сайжирдаг

  • Ажил эрхлэх боломж өргөждөг

  • Нийгмийн ойлголт, хандлага эерэг болдог.

Татварын орлогоо бүрдүүлэх, ХБИ-дэд зарцуулахдаа хүртэл маш тодорхой анхаарч, зөв бүтэцтэй болсон байна.

Төлөөлөгч Лука дэмжиж ажиллахаа илэрхийлж хамтын ажиллагааны дараагийн алхмуудаа тодорхойлоход бэлэн байна.

Хамтын ажиллагааХолбоотой мэдээ

  1. 2026

Дата архиваас

  1. 2024
  2. 2023