Үйл явдал2 мин унших
АУТИЗМЫН ТУХАЙ ХУУЛЬТАЙ УЛС ба BLUE CITY бодлого

УИХ-ын гишүүн О.Саранчулууны Италид хийж айлчлал үр дүнтэй, гэрэлтэй мэдээгээр дүүрэн байна. Үүний нэг нь аутизмын тухай ойлголт, түүний эмчилгээ, оношилгоо, хөгжүүлэх үйлчилгээ хэдийн бий болсон бөгөөд энэ туршлагаа манай улстай хуваалцах тухай байв.
Тэрбээр "Европт энэ цаг үед “autism-friendly society” гэсэн бодлого хүчтэй яригдаж байна. Итали улс нь Аутизмын тухай хуулиа 2015 онд баталж Аутизмын хүрээний эмгэгтэй хүмүүсийн оношилгоо, эмчилгээ, хөгжүүлэх үйлчилгээ болон гэр бүлийн дэмжлэгийн тухай тусгажээ.
Учир нь аутизмтай хүүхдүүдийн эцэг эхчүүдийн хөдөлгөөн өрнөж, төрийн бодлогын төвд оруулж эрт оношилгоонд суурилсан бодлогын зохицуулалтыг төрөөс боловсруулсан байна.
Манай улсад "Баатар хот" гэх мэт нэршил байдаг бол Аутизмтай хүмүүст ээлтэй хотод цэнхэр өнгийн тамга дарж баталгаажуулдаг ба "Blue city" гэж нэрлэдэг байна. Blue city-ийг авахын тулд тухайн хотын ажилтнуудын аутизмын тухай мэдлэг, аутизмтай хүүхдүүд, залуучуудыг хамруулдаг боловсрол, соёл, нийтийн үйлчилгээний тоогоор хэмждэг байна.
Blue shop, service гэж байдаг ба хэт тод гялтганасан гэрэл, дуу чимээ багатай, илүү тав тухтай мэдрэмжийг өгдөг үйлчилгээний газруудыг нэрлэдэг байна. Болонья бол хамгийн цэнхэр хотуудын нэг юм. Аутизмын өдрөөрөө усан оргилуураа цэнхэр өнгөөр гэрэлтүүлдэг гэнэ.
Нийтийн үйлчилгээний газрууд "Хүртээмжтэй" байх тусам төрөөс санхүүжилт өгөх, татвараас чөлөөлөх бодлогууд хэрэгждэг байна. Үйлчилгээ хүргэсэн тоогоороо мөнгөө буцааж авах эргэх холбоо юм.
Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөгжил, хамгааллын төсөв нь тусгай татварын эх үүсвэрээс гардаг зохицуулалттай байна.
Итали улсын Эмилья Романиа мужийн төлөөлөгч Лука Риззо дээрх туршлагуудаас хуваалцаж, дэмжиж хамтран ажиллахаар боллоо" гэв.

