Үйл явдал1 мин унших
Дэлхийн Нийгмийн Ажлын Өдрийн мэндийг хүргэе!

Жил бүрийн гуравдугаар сард тэмдэглэдэг Дэлхийн Нийгмийн Ажлын Өдрийг тохиолдуулан Монголын нийгмийн ажилтнуудын өдөрлөг арга хэмжээг зохион байгуулж байна.
Энэхүү өдөрлөгийн гол зорилго нь нийгмийн ажлын мэргэжлийн үнэ цэнэ, ач холбогдлыг олон нийтэд таниулах, нийгмийн салбарт ажиллаж буй мэргэжилтнүүдийн туршлага солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оршино. Мөн нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд чиглэсэн үйлчилгээ, дэмжлэгийг сайжруулах, нийгмийн сайн сайхны төлөө ажиллаж буй нийгмийн ажилтнуудын үүрэг оролцоог таниулах зорилготой юм.
Тус арга хэмжээнд нийгмийн ажлын салбарын мэргэжилтнүүд, судлаачид, оюутнууд болон холбогдох байгууллагын төлөөлөл оролцож, нийгмийн хөгжлийн төлөө хамтран ажиллах боломж, гарц шийдлийн талаар санал солилцоно.
Хэнийг ч орхигдуулахгүй нийгмийн төлөө!







